Кино урлагийн ололт амжилтыг үнэлэв
Саяхан Бээжингийн олон улсын IX кино наадам нээгдсэн юм. 14-нд кино наадмын арга хэмжээний нэг БНХАУ байгуулагдсаны 70 жилийн кино урлагийн сэдэвт чуулга уулзалт боллоо. Хятадын кино телевизийн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид 70 жилийн турших Хятадын кино урлагийн хөгжлийн түүх, Хятадын шилдэг кино уран бүтээлийн онцлогийг хамтдаа эргэн санаж, судлан хэлэлцсэн байна.
Саяхан шинжлэх ухааны уран зөгнөлт "Хэрмэл дэлхийн бөмбөрцөг" кино Хятадын дотоодын зах зээлд тасалбарын хэмжээ, үзэгчдийн сонирхлын аль алинаар нь амжилт гаргасан юм. Тус кино онцгой үзэгдэл, Хятад хэв маяг бүхий нийтлэг, баатарлаг дүр бүтээснээр, Хятадын киноны түүхэнд нэгэн оргил болсон билээ. Цаг эрин шинжлэх ухааны уран зөгнөлт киног амжилтад хүргэсэн хэмээн кино найруулагч Гөү Фань үзэж байна. Тэрээр хэлэхдээ:
"Бид цаг үедээ талархах ёстой. Олон төрөл жанрын кино бий болж байгаа нь цаг үетэй холбоотой. Жишээлбэл, шинжлэх ухааны уран зөгнөлт кино. Хэрэв цаг үе, улс орон ингэж хөгжөөгүй бол энэ бүхэн бүтэхгүй юм. Сарыг тандах Юйтү аппарат, фото зураг ирүүлснийг бид олж харсан. Үүнээс Хятадын сансар судлал, сансрын нисгэгчдэд бид улам итгэлтэй болсон. Үүнтэй адил кино дэлгэцээс сансрын нисгэгч, сансрын аппаратыг олж хараад итгэл төрөхгүй байж чадна гэж үү?" гэжээ.
БНХАУ байгуулагдсан 70 жилийн турш, цаг үеийн өөрчлөлт ялангуяа улс орон хүчирхэгжин мандахын хэрээр Хятадын кино урлаг ч 70 жилийн гялалзсан түүх бүтээжээ. БНХАУ анх байгуулагдах үеэр хөгжлөөр тааруу байсан боловч ард иргэдийн урам зориг бадран, БНХАУ-ын "Гүүр" кино, анх удаа АНУ-д гаргасан Хятадын өнгөт кино "Линь Зэшюй", 1950-аад оны байдлыг харуулсан "Таван ширхэг цэцэг" зэрэг кино уран бүтээл төрсөн юм. 1960-аад онд "Тэнгэрийг түйвээсэн", "Хөх морин жилийн үймээн" зэрэг кино хувьсгалын романтик үзлээр дүүрэн байжээ. 1970-аад оны үеийн уран бүтээл "Шяо Хуа" киноны салбарыг донсолгож, "Зовлонтой хүний инээд" зэрэг уран бүтээл Хятадын кино урлагийг шинэчлэн, кино уран бүтээл ба сайн сайхан амьдралын тухай иргэдийн дур сонирхлыг татсан юм.
Кино уран бүтээлчдийн холбооны намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жан Хүн: Өөрчлөлт хийж нээлттэй болгохын хэрээр Хятадын кино уран бүтээл эрчтэй хөгжиж, олон ургальч төлөв байдал, хэв загвар бий болсон гэжээ.
"Үе үеийн кино уран бүтээлчдийн хичээл зүтгэлийн дүнд Хятадын кино хөгжин мандаж, дэлхий дахины киноны салбарт хөл тавьж байна. Шинэ цаг үе, эдийн засгийн даяаршил, шинжлэх ухаан технологи мэдээллийн урсгалыг даган Хятадын кино уран бүтээлийн салбар хөгжлийн ид үедээ орж байна" гэжээ.
Статистик бүртгэлээс үзвэл, бүх Хятадын киноны нийт тасалбар 2012 онд 17 тэрбум байсан бол 2018 онд 60.9 тэрбум юаньд хүрч, Хятад улс дэлхийн хоёр дахь том киноны зах зээл, дэлхийн кино үйлдвэрлэлийн их гүрэн болсон юм. 2012 онд Хятадын кино театр 10 мянга байсан бол 2018 он гэхэд 60 гаруй мянгад хүрч, кино театрын тоогоороо дэлхийд тэргүүлж байна.
Одоо Хятад улс киноны их гүрнээс хүчирхэг гүрэн болж байна. Соёл урлагийн холбооны Кино урлагийн төвийн захирал, Кино шүүмжлэгчдийн нийгэмлэгийн дарга Рао Шугуан: Киноны ханган нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг ахиулж, Хятадын киноны өндөр хурдтай хөгжлийг чанартай хөгжилд хүргэх хэрэгтэй гэжээ. Тэрээр:
"Киноны ханган нийлүүлэлтийн өөрчлөлтийг урагшлуулан, киноны зах зээлийн тогтолцоог сайжруулах нь чухал үүрэг юм. Олон төрөл зүйл, олон янзын кино үзэгч олондоо үр ашигтай хүрч, кино урлагийг хөгжлийг баталгаажуулах хэрэгтэй. Мөн дэвшилтэт технологийг чухалчилж, уялдаатай хөгжүүлэх ёстой. Олон улсын түгээмэл үг хэлээр Хятад орны тухай сайтар танилцуулж, Хятадын киног олон улсад улам сайн хүргэх хэрэгтэй юм" гэжээ.