​Хаврын мод тарих үйл ажиллагаа зохиов

2019-04-17 17:56:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хаврын мод тарих үйл ажиллагаа зохиов

16-нд Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөтшар хошууны Ахмадын холбоо тус хошууны Богдын гол сумын Элстэй гацаанд мод тарих сайн дурын үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ удаад Хөвөөтшар хошууны Ахмадын холбооны арав гаруй гишүүн Элстэй гацааны малчин Бөхбаатарын нутаг дахь Гуун-Ус хэмээх газар улиас, цагаан бут тарьж, байгаль дэлхийгээ ногооруулах аянд идэвхтэй нэгджээ.

Хаврын мод тарих үйл ажиллагаа зохиов

Энд Бөхбаатарын өвөөгийн үе буюу 1960-аад онд мод тарьж эхэлсэн юм. Тэр үед Бөхбаатарын өвөө Алтангэрэл багийн дарга байхдаа нутгийн малчдаа дагуулан мод тарьж, эх нутгаа ногооруулж байжээ. Энэ удаад Хөвөөтшар хошууны Ахмадын холбоо малчин Бөхбаатарын нутагт улиас, цагаан бут зэрэг ганд даацтай бутлаг ургамал, мод тарьжээ. Хойшид тус холбооны гишүүд тарьсан мод, ургамлаа усалж арчлах бүх ажлыг хариуцах бөгөөд мод тарих сайн дурын үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хаврын мод тарих үйл ажиллагаа зохиов

Хаврын мод тарих үйл ажиллагаа зохиов

Хаврын мод тарих үйл ажиллагаа зохиов

Хаврын мод тарих үйл ажиллагаа зохиов

Сэтгүүлч Хасмөчир мэдээлэв

Хаврын мод тарих үйл ажиллагаа зохиов

Их уншсан

холбоотой мэдээ