Эдийн засаг тогтвортой байдлаа хадгална

2019-04-18 16:41:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд Үндэсний статистикийн газрын нийтэлсэн макро эдийн засгийн тоо баримтаас үзвэл, 2019 оны 1-р улиралд Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2018 оны мөн үеэс 6.4 хувиар өсөж, эдийн засаг зүй зохистой цар хүрээнд байгааг өсөлтийн хурд, ажлаар хангах, барааны үнэ, иргэдийн ашиг орлого зэрэг үзүүлэлт харуулжээ. Тэгвэл 1-р улиралд Хятадын эдийн засгийн бүтэц улам шинэчлэгдэж, шинэ хуучин хөдөлгөх хүчний халаа сэлгээ илэрхий, бүтэн жилийн эдийн засгийн эрхлэлт тогтвортой байдлаа хадгална гэж судлаачид үзжээ.

Bank of China-гийн ахлах судлаач Зүн Лян 17-нд болсон Төрийн үйл хэргийн чуулга уулзалтад хэлэхдээ: Хэрэглээ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөх хүчнүүд бүгд тогтвортой байгааг 1-р улирлын эдийн засгийн эрхлэлтийн тухай тоо баримт харуулж байна гэжээ.

Тэрээр: "Эдийн засгийн өсөлтийг ахиулах талаар гурван том эрэлт хэрэгцээний гүйцэтгэж буй үүрэг ерөнхийдөө тэнцвэртэй байна. Шинэ хуучин хөдөлгөх хүчний халаа сэлгээ илэрхий, дэвшилтэт технологи бүхий боловсруулах салбар, боловсруулах салбарын хөрөнгө оруулалт 11.4, дэвшилтэт технологийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт бүр 19.3 хувиар нэмэгдсэн. Сонирхолтой нь шинэ бүтээгдэхүүн, тухайлбал үүрэн холбооны тоног төхөөрөмжийн терминалын салбарын өсөлт 153.7, хот суурины галт тэрэг, метро зэрэг гаригтай зам тээврийн өсөлт 54.1, шинэ эрчим хүчний салбарын өсөлт 48 хувьд хүрсэн нь маш онцгой индекс бөгөөд эдийн засгийн өсөлтийг тулгар хүчнүүдэд өөрчлөлт гарч буйг илхэн харуулж байна" гэжээ.

Нэгдүгээр улиралд Хятадын экспорт, импортын нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар нэмэгдэв. Хятадын худалдааг дэмжих судалгааны хүрээлэнгийн Олон улсын худалдааг судлах газрын дарга Жао Пин хэлэхдээ: Хятадын гадаад худалдаа дэлхийн эдийн засгийн өсөлтийн өөдрөг бус байдлаас болж худалдааны түншүүдийн эдийн засгийн өсөлт удааширч, зарим улс орны ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл зэрэг тодорхойгүй хүчин зүйлийн сорилт тулгамдаж байгаа хэдий ч гадаад худалдааны тогтвортой бодлогын шалтгааны улмаас Хятадын гадаад худалдаа эерэгээр хөгжиж байна гэжээ.

"Энэ жилийн эхний хоёр сард гадаад худалдааны экспорт импортын хэмжээнд хүмүүс санаа зовж байсан ч 3-р сарын тоо баримт дээгүүр гарсан юм. Жишээ нь ердийн худалдааны экспорт 11.7 хувиар нэмэгдэж, ердийн худалдааны харьцал 60 хувьд хүрлээ. Үүнээс бид бие даасан брэндийн экспортын зах зээл дэх өрсөлдөх хүчин тасралтгүй нэмэгдэж байгааг мэдэж болно."

Хятад, Америкийн худалдааны хэмжээ нэгдүгээр улиралд 11 хувиар буурсан бол Хятад ба Европын холбоо, АСЕАН, Япон зэрэг томоохон худалдааны түнш хоорондын экспорт импортын хэмжээ хурдацтай өссөн хэвээр байна. Мөн Хятад ба Нэг бүс нэг зам дагуу орнуудын худалдааны өсөлтийн хурдац Хятадын гадаад худалдааны нийт өсөлтийн хурдцаас өндөр хэвээр байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Хятадын гадаад худалдааны зах зээл олон төрөлт чанартай хөгжиж байгаа бөгөөд гадаад худалдааны дарамтыг даван туулах чадвар сайн байгааг харуулж байна гэжээ.

Эдийн засагч Зүө Шяолэй: Одоогийн тоо баримт, бодлогоос харахад энэ жил Хятадын эдийн засаг тогтвортой байх хандлагатай байна гэжээ.

"Энэ жил мөнгөний бодлого, аж үйлдвэрийн зарим бодлого зэрэг төсөв, татварын тухай олон шинэ бодлого хэрэгжиж байна. Эдгээр бодлогын дэмжлэг, макро эдийн засгийн бодлогын зарим бүтцийн өөрчлөлтөд тулгуурлан энэ жил эдийн засгийн чиг хандлага тогтвортой байх төлөвтэй байна.”



Их уншсан

холбоотой мэдээ