“Нэг бүс нэг зам”-ыг чансаатай байгуулах нь зайлшгүй сонголт юм
“Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа чансаатай байгуулах нь дэлхийн эдийн засгийн эрч хүч, багтаамжтай өсөлтийг биелүүлэхийн бодит эрэлт шаардлага, мөн ч Хятадын эдийн засаг чансаатай хөгжлийн үр дүн болохоор “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт бодит биеллээ олох нь зайлшгүй сонголт болох юм гэж Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И 19-нд хэллээ.
Тэрээр, “нэг бүс нэг зам”-ыг хамтдаа чансаатай байгуулах нь улс орнуудын хөгжлийн нийтлэг эрх ашиг, чиг хандлагад нийцэж байгаа болохоор эрхбиш ард түмнээр төв болгох үзэл баримтлалыг баримталж, хамтран ажилласан талуудын бодит эрэлт шаардлагыг харгалзан, олон улсын дүрэм журам, нааштай практиктай идэвхтэй холбох хэрэгтэй. “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа чансаатай байгуулах гэсэн Хятад улсын шийдвэр зориг, үйл ажиллагаа хэлбэрэлтгүй байх тул энэхүү бүтээн байгуулалтын ирээдүй лавтай саруул уудам байх болно гэжээ.