“Нэг бүс нэг зам” санаачилгын тухай үнэлгээ хийхдээ бодит баримттай байх хэрэгтэй

2019-04-19 15:59:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Нэг бүс нэг зам” санаачилгын тухай үнэлгээ хийхдээ бодит баримттай ярих хэрэгтэй

4-р сарын 19-нд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны яамны сайд Ван И хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг “нэг бүс нэг зам” санаачилгын тухай ойлгож, үнэлгээ хийхдээ бодит баримттай байх хэрэгтэй гэжээ.

Ван И: 126 улс орон, олон улсын 29 байгууллага Хятад улстай “нэг бүс нэг зам” хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, гадаадын 40 гаруй орны удирдагч, 150 гаруй орны төлөөлөгч удахгүй болох дээд уулзалтад оролцоно. Улс орнууд бодит үйл ажиллагаагаараа "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг дэмжиж байна. “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэвшүүлсэн 6 жилийн турш, Хятад улс болон хамтран байгуулагч орнууд хоорондын худалдааны нийт хэмжээ 6 их наяд ам долларт хүрч, нийт 80 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийгдэв. Хятад улс “нэг бүс нэг зам” дагуу орнуудтай хамтран хилийн чанадын хамтын ажиллагааны 82 парк байгуулж, тухайн оронд 300 мянган ажлын байр бий болгон, улс орнуудын хөгжилд боломж олгосон юм. Улс орнуудын жирийн иргэд ч түүний ач тусыг илт хүртэж байна гэжээ.

Ван И хэлэхдээ, “нэг бүс нэг зам” бол боломж гэж үзэж байгаа хүмүүс ирэх тусмаа олширч, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх нь гол урсгал болж байна. “Өрийн зангуу” зэрэг нэрийг “нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагаанд дохихыг хамтран ажиллагч улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй юм. Өөрөө чадахгүй байж бусдын хийхийг үзэн ядах нь эцсийн эцэст өөр бусдыг бүгдийг хохирооно. “Нэг бүс нэг зам” бол нээлттэй индэр болохоор аль ч улс орон чөлөөтэй оролцож, хэн нь оролцож болно болохгүй гэдгийг тогтоох эрх аль ч улс оронд байхгүй. Талууд бүтээлч санал санаачилга дэвшүүлэн, “хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” зарчмыг баримталж ажиллахыг Хятад улс сайшаана гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ