Нэг бүс нэг зам Хятад, Европын төмөр замын тээврийн сүлжээг боловсронгуй болгоно

Уртнасан 2019-04-23 15:10:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-27-нд Бээжин хотод “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форум болно. Саяхан ХОУР-гийн сэтгүүлч Германы олон улсын төмөр замын ачаа тээврийн бизнесийн нийгэмлэгийн дарга Олаф Крюгерийг сурвалжилсан юм. Крюгер Хятад, Герман хоёр орон ирээдүйд төмөр замын тээврийн салбарт хэрхэн хамтран ажиллах тухай ярьсан байна.

Нэг бүс нэг зам санаачилгын хүрээнд, төмөр зам бол мэдээж “хуурай замын торгоны замын эдийн засгийн бүс”-ийн гол зам суваг юм. Крюгер: Нэг бүс нэг зам санаачилга зам дагуу олон орныдэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулах, зам харилцааны сүлжээний бүтээн байгуулалтыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм гэжээ.

"Нэг бүс нэг зам санаачилга Хятад, Европ хоорондын хуурай замуудыг өргөжин хөгжүүлсэн юм. Энэ нь Хятад, Европ хоорондын төмөр замын тээврийн тогтвортой байдлыг баталгаажуулж, тасралтгүй ажиллан, Хятадаас Европ хүрэх галт тэрэгний замдаа шилжүүлэн тээвэрлэхийг ихээхэн багасгасан юм.”

2013 оноос хойш "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн зам дагуу төмөр замын сүлжээ тасралтгүй хөгжиж, шинэ төмөр зам байгуулах, эсвэл хуучин төмөр замын шугамыг өөрчлөн сайжруулах талаар бүтээн байгуулалтын ажилтан, дэмжих үйлчилгээний хүн хүч шаардлагатай болж, орон нутгийн төмөр замын сүлжээний хөгжил боловсронгуй болох тусам шинэ төмөр замын удирдлагын төв байгуулах юм. Энэ бүгд зам дагуу орнуудын идэвхтэй оролцоо, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой юм. Ингээд Крюгерийн яриаг үргэлжлүүлэн сонсъё.

"Бодит төсөл болгон хэрэгжүүлж, Торгоны зам дагуу бүх хүнийг оролцуулан, эртний Торгоны замыг шинэ хөгжлийн боломжтой болгох хэрэгтэй. Зөвхөн Хятад улсын хүчин чармайлтад түшиглэх бус, Нэг бүс нэг зам санаачилгыг хамтын зорилт болгох хэрэгтэй.”

Крюгерийн үзэж байгаагаар, Нэг бүс нэг зам санаачилга урагш ахиж байгаа, төмөр замын сүлжээний бүтээн байгуулалт боловсронгуй болох тусмаа Хятад, Европ хоорондын худалдааны харилцаа улам гүнзгийрч, энэ нь эдийн засгийн даяаршлын үйл явцыг улам ахиулж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн үр шимийг зам дагуу орнууд, бүс нутгийн хүртээл болгох юм.

"Хятадын эдийн засаг сүүлийн жилүүдэд түргэн хөгжиж, дэлхийн эдийн засгийн зах зээлд чухал байр суурь эзэлж байна. Шинэ торгоны замын ложистик тээврийн хөгжил нь Хятад, Европ хоорондын худалдааны харилцааг улам гүнзгийрүүлж, худалдааны талаар бидэнд ихээхэн итгэл найдвар шаардагдаж байна. Хятадын иргэдийн худалдан авах чадвар улам нэмэгдэж, амьдралын чанар нь сайжрах тусам Хятад, Европын галт тэрэгний буцах аяллын ачаа тээврийг нэмэгдүүлж, эдийн засгийн даяаршлын хөгжлийг ахиулахыг хүсэж байна.”

Хятадын Үндэсний зам тээврийн яамны нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, 2011 онд ажиллаж эхэлснээс хойш Хятад, Европын галт тэрэг нийт 13 мянган удаа, харин 2018 онд Хятад, Европын галт тэрэг 6300 удаа аялсан нь 2017 оныхоос 72 хувиар нэмэгджээ. Германаар дамжин өнгөрөх Хятад, Европын галт тэрэгний тоо улам нэмэгдэж, Германы ачаа тээврийн өртөө буудлын чадварт шинэ сорилт авчирлаа. Жишээлбэл, Дуйсбургийн ачаа тээврийн DIT өртөөгөөр долоо хоног тутамд дамжин өнгөрөх Хятад, Европын галт тэрэг 35-40-д хүрч, ачаалал нь нэмэгджээ. Энэ асуудлын талаар Крюгер ингэж ярьсан юм.

"Шинэ торгоны зам улам хөгжин, боловсронгуй болохын хэрээр хүмүүс хичээл зүтгэлээ нэмж, Европын холбооны орнуудад хоёроос гурван том оврын ачаа тээврийн буудлыг хөгжүүлэн, ачаа бараа шилжүүлэн тээвэрлэх, тараах төв болгох хэрэгтэй. Одоо маш олон бололцоо бий. Гэхдээ тодорхой шийдвэр байхгүй. Дуйсбург бол Хятад-Европын галт тэрэгний маш чухал өртөө. Үүнээс гадна бас хоёроос гурвыг хөгжүүлэх ёстой. Энэ талаар Хятадын талтай нийтлэг тохиролцоонд хүрэх хэрэгтэй.”

Их уншсан

холбоотой мэдээ