Эрсдэлийг хянаж буй арга хэмжээг үнэлж байна

2019-04-25 16:09:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд Үндэсний хурлын төвд болсон Нэг бүс нэг зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумын санхүүгийн салбар форумд, Хятадын Сангийн яам "Нэг бүс нэг замын өрийн тогтвортой байдлын тухай шинжилгээний загвар"-ыг гаргалаа. Үүнийг ОУВС-гийн ерөнхий захирал Кристин Лагард идэвхтэй үнэлж: Хил дамнасан хөрөнгийн гүйлгээг дээшлүүлэх нь хүртээмжтэй өсөлтийг биелүүлэхэд маш чухал юм.


Нэг бүс нэг замын урт хугацааны хөгжлийг баталгаажуулахын тулд Хятад улсын гаргасан хүчин чармайлтыг бид сайшаан дэмжиж байна. Хятад улс хөрөнгө оруулалт, хөрөнгө босгох явц дахь өрийн асуудлын шинжилгээ үнэлгээг чухалчилж буй нь хил дамнасан хөрөнгө оруулалтын аюулгүй байдал, холбогдох төслийн хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь холбогдох орнуудын хөгжил дэвшилд ашигтай юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ