"5-р сарын 4"-ний хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэв
2019-04-26 09:38:02
ХОУР-гийн мэдээ: Энэ жил "5-р сарын 4"-ний хөдөлгөөний 100 жилийн ой тохиож байна, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Сун Ятсений дурсгалын музей 4-р сарын 26-наас 8-р сарын 25 хүртэл "5-р сарын 4 шинэ соёлын хөдөлгөөн" үзэсгэлэн зохион байгуулж, ховор нандин 81 материал, бичиг дурсгалаар дамжуулж, "5-р сарын 4"-ний эх оронч зориг санаа, үндэстний ухамсар, Хятадын орчин үеийн хөгжилд үзүүлсэн нөлөө, ач холбогдлыг эргэн санасан байна.
Үзэсгэлэнг Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Канлэ соёлын газар, Бээжингийн Лу Синий музей, Сун Ятсений дурсгалын музей хамтран зохион байгуулжээ.
Сайн-Өлзий