​Хятад, Монгол залуусын найрсаг замнал арга хэмжээ болов

2019-04-26 13:52:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Монгол залуусын найрсаг замнал арга хэмжээ болов

4-р сарын 26-нд Бээжин хотноо Бүх Хятадын залуучуудын холбоо, Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хамтран зохион байгуулсан Хятад, Монголын залуусын найрсаг замнал арга хэмжээ боллоо.

“Хятад, Монгол залуусын найрсаг замнал” арга хэмжээг хоёр орны дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойд зориулсан юм. Хятад, Монголын олон салбарын 150 залуус, БНХАУ-д суралцаж буй Монгол улсын оюутны төлөөлөл тус арга хэмжээнд оролцсон байна. БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд асан Хуан Жякүй Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн түүхийн тухай ярьж, Хятад, Монголын 6 залуу хоёр орны солилцоо, хамтын ажиллагааны талаар илтгэл тавьсан байна.

Хятад, Монголын залуусын найрсаг замнал арга хэмжээ Монголын зуун залуусын Хятад дахь айлчлалын хөтөлбөрийн нэг билээ. Монголын зуун залуусыг урьж, Хятадад айлчлуулж байгаа нь 2014 онд Ши Жиньпин даргын Монгол улсад хийсэн айлчлалын үр дүн, бодит биелэл бөгөөд хоёр орны залуусын нөхөрлөл, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны залуус, залуучуудын байгууллагын Хятад, Монголын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.

Хятад, Монгол залуусын найрсаг замнал арга хэмжээ болов

Хятад, Монгол залуусын найрсаг замнал арга хэмжээ болов

Хятад, Монгол залуусын найрсаг замнал арга хэмжээ болов

Хятад, Монгол залуусын найрсаг замнал арга хэмжээ болов

И.Сандаг, Э.Далайнтуяа мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ