Таван зүйлт бодлогоор нээлттэй хөгжлийн түвшнээ дээшлүүлнэ

Д.Хүчитбаатар 2019-04-27 15:07:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Таван зүйлт бодлогоор нээлттэй хөгжлийн түвшнээ дээшлүүлнэ

26-нд болсон "Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээдхэмжээний II чуулга уулзалт”-ын нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тавьсан илтгэлдээ: Хятад улс Бүс ба зам санаачилгын чансаатай хөгжлийг ахиулж, таван зүйлийн арга хэмжээ авч, улс орныхоо нээлттэй хөгжлийн түвшинг дээшлүүлнэ гэсэн юм.

Өнгөрсөн оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын чуулган, Хятадын олон улсын импортын анхдугаар экспогоос хойш Хятад улсын дарга олон улсын том чухал хурал чуулган дээр нээлттэй байдлыг өргөжүүлэх тухай шинэ арга бодлогоо ийнхүү дахин зарлалаа.Улам нээлттэй Хятад улс Бүс ба замын чанартай хөгжлийг ахиулах төдийгүй, дэлхийн эдийн засгийн өсөлт, эдийн засгийн глобал засаглалыг боловсронгуй болгох зэрэгт шинэ боломж нээнэ гэдгийг Ши Жиньпин даргын яриа, ялангуяа нээлттэй хөгжлийн түвшнээ дээшлүүлэх тухай таван зүйлт бодлого нь тусган харуулж байна.

Худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл газар авч, эдийн засгийн интегралчлалын саад тотгор нэмэгдэж буйн улмаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч, унах дарамт ихсэн, хөгжлийн тэнцвэргүй байдал улам ил тод боллоо. Ши Жиньпиний дэвшүүлсэн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны Бүс ба зам санаачилга чансаатай хөгжих, дэлхийн эдийн засгийн өсөлтийн зайлшгүй шаардлага бөгөөд мөн Хятад улсын эдийн засаг чанартай хөгжлийн үе шатандаа шилжиж буйн илэрхийлэл болно.

Бүс ба замыг хамтаар байгуулахын гол нь дэд бүтцээр холбогдоход бий. Энэ санаачилгыг дэвшүүлсэн Хятад улсын хувьд нээлттэй байдлаа өргөжүүлэх замаар даян дэлхийтэй дэд бүтцээр холбогдохоо нэмэгдүүлж байна. Өнгөрсөн оны эцсээр хуралдсан Төвийн эдийн засгийн ажлын хуралдаанаар бараа бүтээгдэхүүн, зах зээлийн хүчин зүйлд тулгуурласан нээлттэй байдлаас дүрэм тогтолцоонд тулгуурласан нээлттэй байдалд шилжихийг анх удаа дурдсан юм. Энэ удаа Ши Жиньпин даргын дэвшүүлсэн таван зүйлт бодлого Хятадын эдийн засгийн чансаатай хөгжлийн шаардлагын дагуу "тогтолцоо, бүтцийн" түвшинд төлөвлөсөн болохоор Хятад улс хэлсэндээ хүрч, "хаалгаа" улам том нээхийг дахин нотолж байна.

Таван зүйлт бодлогоор нээлттэй хөгжлийн түвшнээ дээшлүүлнэ

Ши Жиньпин даргын дэвшүүлсэн таван зүйлт бодлогыг тодруулбал:

Нэгд. Гадаадын хөрөнгө оруулалтын зах зээлд орох стандартыг улам өргөн цар хүрээнд нээлттэй болгоно. Өнгөрсөн онд Хятад улс гадаадын хөрөнгийн зах зээлд орохыг зөвшөөрөх сөрөг жагсаалт 63 байсныг 48 болгож, банк санхүү, автомашин, хөлөг онгоц, төмөр зам, хөдөө аж ахуй, уул уурхай, цахилгаан дамжуулах сүлжээ зэрэг салбарт нээлттэй хөгжлийн 22 бодлого хэрэгжүүлж, ирээдүйд сөрөг жагсаалтыг улам багасгаж, орчин үеийн үйлчилгээ, боловсруулах, хөдөө аж ахуйн салбарыг бүх талаар гадаадад нээлттэй хөгжүүлж, улам олон ажил төрлийн салбарт гадаад хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмших зөвшөөрөл олгохоо Ши Жиньпин дарга зарлалаа. Ингэснээр Хятад улсын шинээр нийтэлсэн "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн хэрэгжилтэд ашигтай, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд улам шударга бизнесийн орчныг бүрдүүлэх юм.

Хоёрт. Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Өнгөрсөн 40 жилд Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар илэрхий амжилт гаргаж, холбогдох хууль дүрмийн системийг боловсронгуй болгон, гадаадын оюуны өмчийн эрх эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрчээ нэмэгдүүлэн, техникийг албадан шилжүүлэхээс татгалзаж, оюуны өмчийн эрхэнд халдсан гэмт хэрэгт хуулийн дагуу хатуу цохилт өгөхөө мэдэгдлээ. Эдгээр арга хэмжээ Хятад улсын инновацад тулгуурласан шинэ хэлбэрийн улс орныг бүтээн байгуулах стратегийн сонголт, шаардлага, мөн улс орнууд инновацад түшиглэн хамтдаа урагшлан хөгжихөд ашигтай юм.

Гуравт. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний импортоо ихээр нэмэгдүүлнэ. Өнгөрсөн оны 11-р сард болсон Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний анхдугаар экспо Хятад улсын зах зээлийн асар их нөөц боломжийг даян дэлхийд харуулсан юм. Хятад улс гаалийн татвараа улам хөнгөлж, гаалийн бус худалдааны саадыг арилган, зах зээлд өрсөлдөх хүчтэй гадаадын хөдөө аж ахуй, үйлчилгээний чанартай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлнэ гэж Ши Жиньпин мэдэгдсэн нь Хятадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг улам сайн хангаж, Хятад улс болон дэлхийн улс орнууд хоорондын худалдааны тэнцвэртэй хөгжлийг ахиулан, улс орнуудыг Хятадын асар том зах зээлийн боломжоор хангах юм.

Дөрөвт. Олон улсын макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг сайжруулж, улам үр ашигтай хэрэгжүүлнэ. Хятадын эдийн засаг чансаатай хөгжилд шилжих явцад зөвхөн гаднын үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нэгчиглэлт урсгалд түшиглэдэг уламжлалт хөдөлгөх хүчний хэв загвар зайлшгүй шигшигдэж, бодлого, дүрэм тогтоолын уялдаа холбоогоор гадаад дотоодын зах зээлтэй уялдуулах хэрэгтэй. Хятад улс дэлхийн гол гол эдийн засгийн цогц хоорондын макро бодлогын зохицуулалтаа улам эрчимжүүлж, хөршөө хохироосон валютын бодлого хэрхэвч хэрэгжүүлэхгүй, ДХБ-ын өөрчлөлтийг идэвхтэй дэмжиж ажиллана. Энэ бүхэн бодлогын зохицуулалт, уялдаа холбоогоор дамжин Хятад улс улам өндөр түвшинд нээлттэй хөгжихийн төлөө, Бүс ба замын бүтээн байгуулалтыг тоног төхөөрөмж, худалдааны дэд бүтцийн холболтоос улам өндөр түвшний бодлого, дүрэм тогтоолын уялдаа тийш хөгжүүлж, олон улсын эдийн засгийн улам өндөр түвшний, улам нээлттэй дэглэмийг хамтдаа байгуулахад ч ашигтай юм гэдгийг Ши Жиньпин дарга онцоллоо.

Тавд. Гадаадад нээлттэй хөгжих бодлогын хэрэгжилтэд улам их анхаарна. Хятад улс хэлсэндээ хүрч, амлалтаасаа буцахгүй байхыг хичээдэг "хийх нь хэлэхээсээ илүү", "хэлсэн бол заавал биелүүлнэ", "бүх зүйлийн хамгийн гол нь хэрэгжилтдээ байна" зэргийг Ши Жиньпин дарга олонтоо онцолсон юм. Өнгөрсөн оноос хойш Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын чуулган дээр зарласан нээлттэй байдлыг өргөтгөх дөрвөн зүйлт арга хэмжээ нь бодитоор хэрэгжсэн нь Хятад улс хэлсэндээ хүрч, амласнаа биелүүлдэг гэдгийг дахин нотоллоо. Энэ удаа илтгэлдээ, Хятад улс дэлхийн улс орнуудтай тохиролцсон эдийн засаг, худалдааны олон талт болон хоёр талт гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт, тогтсон хэм хэмжээнд суурилсан олон улсын конвенцын хэрэгжилтийн механизм байгуулах, нээлттэй байдлаа тэлэх шаардлагын дагуу хууль тогтоомжоо боловсронгуй болгох зэрэгтихээхэн анхаарал хандуулж буй нь улам өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжихийн тулд Хятад улс бодлого, санаачилга гаргаад зогсохгүй, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэх шийдвэр зориг, эрч хүчтэй гэдгээ харуулна гэжээ.

Дэлхий нийтийн хамтын хөгжлийн төлөө Хятад улсын дэвшүүлсэн Бүс ба зам санаачилга цаасан дээрх зураг төлөвлөгөөнөөс маш нарийвчилсан нөхцөлд хэрэгжих чухал үе шатандаа ороод байна. Хятад улс нээлттэй хөгжлийн түвшнээ дээшлүүлэх нь Бүс ба замын чансаатай хөгжлийг улам их эрч хүчээр сэлбэж, эдийн засгийн интегралчлалд хөгжлийн улам олон боломж олгоно. Тиймээс хөгжихийг хүсэж байгаа хүн болгон Хятад улсын нээлттэй, чансаатай, түргэн хөгжлийн “хурдны галт тэрэг”-нээс хоцрох ёсгүй юм.

Их уншсан

холбоотой мэдээ