"Бүс ба зам"-ын тусгай гарц ажиллуулав

Уртнасан 2019-04-28 15:50:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жуншинь агентлагийн мэдээ: 28-нд Өвөр Монголын Хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газар мэдэгдэл нийтэлж, мөн өдрөөс эхлэн Эрээний хилийн шалган нэвтрүүлэх өртөө, Манжуурын хилийн шалган нэвтрүүлэх өртөө албан ёсоор боомтын шалган нэвтрүүлэх талбайд "Бүс ба зам"-ын тусгай гарц гаргаж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, хамтын ажиллагаа, төслийг хэрэгжүүлэх, "Бүс ба зам"-ын холбогдох хурал, үйл ажиллагаанд оролцох гадаад дотоодын хүмүүс, машин унаанд хийх хилийн шалган нэврүүлэх, гаалийнбүрдүүлэлтийгхялбаршуулна.

Манжуур бол Хятадын хуурай газрын хамгийн том боомт, Эрээн бол Хятад, Монголын хамгийн том хуурай газрын боомт юм. Энэ шинэ бодлогод "Бүс ба зам"-ын нийт 18 гарц ажиллуулж, "Бүс ба зам" дагуу орнуудын хүмүүст хялбар үйлчилгээ үзүүлэх юм.

Ноднингоос хойш Өвөр Монголын хилийн шалганнэвтрүүлэх ерөнхий газар гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, "Интернет-захиргааны үйл ажиллагаа", худалдааны бүсийн бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх зэрэг талаар Өвөр Монголын боомтын өвөрмөц үйлчилгээний арга хэмжээг эрэлхийлж байна.

Их уншсан

холбоотой мэдээ