Ширээний теннисний тэмцээний бүх алтан медалийг авав

2019-04-29 16:03:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ширээний теннисний тэмцээний бүх алтан медалийг авав

Жүншинь агентлагийн мэдээ: Будапештад болж буй ширээний теннисийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 28-нд өндөрлөж, Токиогийн олимпын өмнөх хамгийн чухал энэхүү сорилгод Хятадын ширээний теннисийн баг энэ удаагийн тэмцээний 5 алтан медалийг бүгдийг авсан байна. Токиогийн олимпын зочлогч орон Японы баг Хятадын багтай өрсөлдөж бүгд ялагдал хүлээжээ.

Энэ удаагийн тэмцээнд 5 алтан медаль авсан хэдий ч Хятадын ширээний теннисний багийн ахлагч Лю Гүөлян сэтгэл эмзэглэж буйгаа нуусангүй. Тэрээр: Энэ удаа бид ялсан ч энэ нь дараагийн удаа лавтай ялна гэсэн үг биш юм. Хятад, Японы тэмцээнд дараагийн удаа хэн нь сайн бэлтгэх нь хамгийн чухал юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ