​Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд өөрчлөлт хийж байна

2019-04-30 15:00:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын төрийн өмчит хөрөнгийн удирдлагын тогтолцооны өөрчлөлт гүнзгийрсээр байна. Саяхан Төрийн зөвлөл албан ёсоор мэдэгдэл гаргаж, "Төрийн өмчит хөрөнгийн удирдлагын тогтолцооны өөрчлөлтийн төлөвлөгөө" -г нийтэллээ. 29-нд, Төрийн зөвлөлийн төрийн өмчийн хяналт шалгалтын удирдах комиссын албаны хүн хэлэхдээ: Зөвшөөрөл ба төвлөрлийг сааруулах зарчмын дагуу, төрийн өмчит хөрөнгийн зөвшөөрөл, төвлөрлийг сааруулах эрх бүхий жагсаалтын менежмент хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч талын хяналт шалгалтын эрх бүхий жагсаалтыг боловсруулж, жагсаалтаас гаднах бусад ажил төрлийг аж ахуйн нэгж хуулийн дагуу бие даан шийдвэр гаргах, жагсаалтад орсон асуудлын зөвшөөрөл, бүртгэлийг ихээр багасгана гэжээ.

Төрийн зөвлөлийн төрийн өмчийн хөрөнгийн хяналт шалгалтыг удирдах комиссын орлогч дарга Вэн Жемин 29-нд болсон Төрийн зөвлөлийн бодлогын асуудлаарх хуралд хэлэхдээ: Энэ удаагийн өөрчлөлтийн онцлог нь төрийн өмчийн хөрөнгийн хяналт шалгалтын байгууллага, хөрөнгө оруулагч тал нь аж ахуйн нэгжийг удирдаж байснаа хөрөнгийг удирдах болсон чухал алхам хийсэн гэжээ. Тэрээр хэлэхдээ:

Энэ нь Төрийн өмчийн хяналт шалгалтын хороо, Сангийн яам, бусад салбар Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр эрх бүхий гол хүчин болж, хуулийн дагуу үүрэг хариуцлагаа биелүүлж, өмчлөлийн харилцаанд суурилан төрийн санхүүжилттэй аж ахуйн нэгжүүдийн эрх мэдэл, төвлөрлийг сааруулах болно гэжээ.

Төсөл: Хөрөнгө оруулагчийг төлөөлөх байгууллага үүрэг чадавхаа өөрчлөхөө ахиулж, эрх олгох эрч хүчээ нэмэгдүүлэн, эрх олгох цар хүрээг өргөжүүлнэ. Стратегийн төлөвлөлт, гол салбарын удирдлага, хүн сонгон ажиллуулах, хувьцааны урамшуулал, цалингийн ерөнхий хэмжээ, санхүүгийн чухал үйл хэрэг зэрэг талаар аж ахуйн нэгжид үнэнхүү эрх олгоно. Аж ахуйн нэгж улам бие даасан эрхтэй болж, зах зээлжсэн, хуульжсан үйл ажиллагааны дагуу улам их хөгжинө гэжээ.

Вэн Жемин танилцуулахдаа: Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчитйн хөрөнгийн хяналт удирдлагын хороо үүрэг чадавхын өөрчлөлтөө түргэтгэж, хяналт удирдлагыг улам оновчтой улам хялбар болгосон. Энэ өөрчлөлтийг хэрэгжүүлсний дараа, жагсаалтын удирдлагыг хэрэгжүүлнэ гэжээ.

Тэрээр:

"Хөрөнгө оруулагчийг төлөөлөх байгууллага төрийн өмнөөс олон төрлийн жагсаалтыг урьдчилан боловсруулж, олон төрлийн дүрмийг жагсаана. Ингэснээр жагсаалтаас гаднах хөрөнгө оруулагчийг төлөөлөх байгууллага оролцохгүй, жагсаалтын дотор ч гэсэн урьдчилсан хяналт зөвшөөрлийг дээд зэргээр багасгана. Үүнд урьдчилан бүртгэх явдал багтаж байна. Эрхийг үнэнхүү олгосноор, аж ахуйн нэгж зах зээлжсэн, хуульжсан шаардлагын дагуу эрүүл сайн ажиллана" гэжээ.

Вэн Жемин: 2022 он гэхэд Хятадын онцлогтой орчин үеийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн системтэй нийцсэн төрийн өмчийн эрх олгох ажил эрхлэх системийг үндсэндээ бүрдүүлнэ гэж төсөлд дурдсан. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг төрөлжүүлж эрх олгоно гэжээ:

"Эрх олгох бодит ажилд бид ажил хэрэгч зарчмыг мөрдөнө. Харин ижил шаардлага тавихгүй, адилхан цагийн хуваарь гаргахгүй. Боломж бүрдсэн аж ахуйн нэгжид эрх олгоно. Хэрэгжилт сайн байвал бодит байдалд үндэслэн эрх олгох хэмжээг нэмэгдүүлнэ. Хэрэв хэрэгжилт муутай бол бодит байдлын дагуу заримынх нь эрхийг хасна. Ерөнхийдөө бүх зүйл ажлын үр ашгаас шалтгаална. "

Эх сурвалжийн мэдээлснээр, Төрийн зөвлөлийн Төрийн нөөц баялгийн хяналт шалгалтын хороо өдгөө “Төрийн нөөц баялгийн хяналт шалгалтын хорооны эрх олгох жагсаалт-2019”-ыг боловсруулсан бөгөөд 30 гаруй бодлого боловсруулах юм байна.

Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ