​Шинэ технологиор хөдөө аж ахуйг хөгжүүлж байна

2019-05-02 17:06:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Арваад жилийн өмнө Хятадын баруун хойд нутгийн Шиньжяны Шихэзи хотын газар тариалан уламжлалт технологид түшиглэж байсан бол одоо шүршиж услах, Бэйдөү GPS, нисгэгчгүй аппарат зэрэг шинэ технологи ашиглан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд асар их дэвшил гаргаж байна.

Шүршиж услах нь ус хэмнэдэг технологи юм. Энэ технологийг ашиглан, бордоог устай хольж болох учраас жигд услах төдийгүй ус, бордоог хэмнэдэг. Сэтгүүлч саяхан Шихэзи хотод сурвалжлан, шүршиж услах технологийг өргөн ашиглаж байгаатай танилцлаа. Шиньжяний хэмнэлтэй услах технологийн Тянь-Е компанийн борлуулалтын хэлтсийн дэд захирал Ян Ваньсэнь: Хориод жилийн өмнө манай компани шүршиж услах технологийг Израилиас сурч, шинэчилсэн юм гэжээ.

Шинэ технологиор хөдөө аж ахуйг хөгжүүлж байна

"Тянь-Е компанийн бүрхэвчийн доогуур шүршиж услах технологи одоо Хятадын хөдөө аж ахуйн салбар дахь гадаадад гаргаж буй цорын ганц усалгааны технологи бөгөөд 17 оронд бүрэн цогцолбороор нь ашиглаж байна" гэжээ

Тэрээр: Усалгааны системийг хэрэглэсний дараа, тариан талбайд ажиллаж байсан тариачдын хөдөлмөрийг ихээр хэмнэсэн төдийгүй усны нөөцийг бүрэн ашиглаж, их хэмжээний хүн хүчний өртгийг хэмнэн, тариачдын үйлдвэрлэлд оролцох идэвхийг нэмэгдүүлсэн гэжээ.

Шинэ технологиор хөдөө аж ахуйг хөгжүүлж байна

Ши Хэзы хотын Хүншэншян тариалах мэргэжлийн хоршоолол 2018 оны 2-р сард байгуулагдсан бөгөөд одоо 1500 га тариалангийн талбайтай болжээ. Тус хоршоолол Вэйдү навигацын тракторын автомат жолоодлогын төхөөрөмж ашиглан, тариан талбай, үйл ажиллагааг бүрэн хамруулсан байна. Тус хоршооллын дарга Жөү Рүнь: Бүх машинд Вэйдү удирдлагын систем угсарсан тул тариалах явцыг хянаж шалгаж болдог гэжээ. Тэрээр хэлэхдээ:

Нэгд, Вэйдү удирдлагын систем газар шороог хэмнэсэн, нарийвчлан тариалахад тус дөхөм үзүүлсэн. Хоёрт, удирдлагыг хэрэглэснээр, бэлтгэл хийхэд хялбар болсон. Гуравт, удирдлагыг хэрэглэснээр, тариан талбайн хорхой шавжаас урьдчилан сэргийлж, үр тарианы чанар чансааг сайжруулж чадсан гэжээ.

Шинэ технологиор хөдөө аж ахуйг хөгжүүлж байна

Үүнээс өмнө, үр цацагч машин тариан талбайн дундуур үр цацахдаа байршил оновчгүйгээс болж, машны дугуйнд суулгац дайрагдаж, цацсан үр хоорондын зай зөрүүтэй болж, үйлдвэрлэлийн үр ашгийг бууруулдаг байсан бол Бэйдөү жолоодлогын систем энэ асуудлыг бүрмөсөн зохицуулсан байна.

Жөү Рүнь хэлэхдээ: Хоршооллын нийгэмлэг ба их сургууль технологийн хамтын ажиллагааны харилцаа тогтоож байгаа учраас, улам олон шинэ технологийг тариалан үйлдвэрлэлд ашиглахыг хүсэж байна гэжээ.

27 настай Жян Жинь-Юй Хэзид бизнес эрхэлдэг залуу юм. Тэр энэ оны эхээр хоёр найзтайгаа хамт жолоочгүй нисдэг хоёр төхөөрөмж худалдан авч, бизнесийн гараагаа эхлүүлсэн юм. Жян Жинь-Юй: Одоо тариачид машин механикийг газар тариаландаа өргөн хэрэглэх болсон. Жолоочгүй нисдэг төхөөрөмжөөр тариалангийн хор цацах үйлчилгээ нь хөдөө аж ахуйн зах зээлд маш их нөөцтэй юм гэжээ.

Шинэ технологиор хөдөө аж ахуйг хөгжүүлж байна

"Жолоочгүй нисдэг төхөөрөмжөөр өдөрт бараг 50 га газарт тариалангийн хор буюу үр цацдаг. Иймээс хойшид энэхүү төхөөрөмжийг улам өргөнөөр ашиглах болно" гэжээ.

Тэрээр: Одоогоор тариан талбайд хор цацахад машин буюу жолоочгүй нисдэг төхөөрөмж ашигладаг. Жолоочгүй нисдэг төхөөрөмж хүрэлцдэггүй учраас тариан талбайг хохироох эрсдэлгүй. Мөн жолоочгүй нисдэг төхөөрөмжийг тариаланд ашиглахад усжуулалтын гуу сувгийг эвддэггүй юм гэжээ. Тэрээр ирээдүйд хийж буй ажлаа хэрхэн хөгжүүлэхээ нэгэнт төлөвлөсөн байлаа.

Их уншсан

холбоотой мэдээ