Дохиур долоон одон овоо буюу Баян-Овоо гацаа

Дүүрэнжаргал 2019-05-10 11:16:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дохиур долоон одон овоо  буюу Баян-Овоо гацаа

БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойн хүрээнд зохиогдож буй хөдөө орон нутаг дахь “Хөдөлмөр тэмцлийн 70 жил, Хөгжил дэвшлийн эрин үе” сурвалжилгын аян ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны Эмтийн-Гол сумын Баян-Овоо гацаанд үргэлжилж байна.

Дохиур долоон одон овоо  буюу Баян-Овоо гацаа

Баян-Овоо нэртэй гацаа Өвөр Монголын бараг аймаг хот болгонд бий. Тэгвэл бидний ирсэн энэ Баян-Овоо гацааны нэр эртний Сяньбичуудтай холбоотой.

Дохиур долоон одон овоо  буюу Баян-Овоо гацаа

Хуулин-Голын сав газар болох энэ нутагт эртний тахилгат Дохиур долоон одон хэмээх овоо гэж байдаг, энэ долоон овооны гол овоо нь Баян-Овоо юм. "Дохиур долоон од" гэдэг нь "Шанага долоон од" буюу "Долоон бурхан од"-ны өөр нэг нэрийдэл билээ.Түүхэн тэмдэглэлээс үзвэл энэ овоо Сяньбичуудын түүхтэй холбоотой аж. Тэнгэр шүтдэг Сяньбичууд нар сар, од мичдийг тахихын тулд энэ долоон овоог босгосон гэж Баян-Овооны тайлбарт бичсэн байна.

Дохиур долоон одон овоо  буюу Баян-Овоо гацаа

Тайлбарт: Долоон овоог үнэхээр тэнгэр дээрхШанага долоон одны хавар, зуны үеийн байршлын дагуу босгосон. Шанаганы бариул зүүн өмнө зүгийг зааж, хийн орныг төлөөлнө. Энэ нь аргын амьсгалыг урихыг далдаас дохиж, өлзий хутаг орших орон болой. Дорно зүг мөн эрчим хүч олгож, хэлбэр хэмийг зохицуулах дээд орон болой. Мөн бас хаврын сүүл, зуны эх, аливаа бүхэн хөгжин бадрах улирал ажгуу. Шанаганы задгай тал баруун өмнө зүгийг заана. Энэ чиглэл бол эх газрыг төлөөлдөг бөлгөө. Жил бүрийн 5-сарын 15-ны өглөө үхэр цагт тахидаг.Дохиур долоон одон овоо Хуулин голын дээд урсгалаас Алдар голын эх хүртэл долоон жалга, мөн Ар хөндөл гол болон Өвөр хөндөл голтой бүгд 9 жалгын бэлчир газар оршино. Иймээс түүнийг жалга хураасан газар хэмээдэг. Тэнгэр дээр Мөнгөн гол, газар дээр Хуулин гол оршдог тул тэнгэр газрын зохицол, хүн зоны ивээлт газар буюу хэмээн бичжээ. Харамсалтай нь одоо энэ долоон овооноос ганц гол овоо нь л үлдсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ