Азийн соёл иргэншлийн яриа хэлцэлд сайн дурынхан үйлчилнэ

2019-05-13 10:58:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжингийн өдрийн сонины мэдээ: Ирэх лхагва гарагт Бээжин хотноо Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл нээгдэнэ. 12-нд Бээжингийн коммунист залуучуудын эвлэлээс сэтгүүлчийн мэдээлснээр, яриа хэлцэлд үйлчлэх 3700 сайн дурынхан мэргэжлийн сургалтаа дуусгаж, үйлчлэх бэлтгэлээ бүрэн хангаад байна. Тэдний ихэнх нь саяхан Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумд үйлчилсэн юм.

Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн хугацаанд сайн дурынхан хурал, ёслол, орчуулга, хэвлэл мэдээлэл, зам тээвэр, аюулгүйн хамгаалалт, үйл ажиллагааны 7 төрлийн 281 үйлчилгээний цэгт сайн дурын үйлчилгээ үзүүлнэ. Үндэсний хурлын төв, үндэсний спортын ордон, Хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн орд, Олимпын төв зэрэг 7 талбайд үйлчлэх юм байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ