Дашины олон улсын нисэх буудалд туршилтын нислэг хийлээ

2019-05-14 14:42:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дашины олон улсын нисэх буудалд туршилтын нислэг хийлээ

13-нд, Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийг хамтран хөгжүүлэх бодлогын зам тээврийн чухал дэд бүтцийн хувьд Бээжингийн Дашины олон улсын нисэх буудал том оврын 4 онгоцыг туршин хөөргөх туршилтыг анх удаагаа хийлээ. Энэ нь Бээжингийн шинээр байгуулж буй онгоцны буудлын байгууламжийн ажил дэд бүтцээс агаарын нислэг үйлдэх шатанд шилжсэнийг харуулж байна.

Дашины олон улсын нисэх буудалд туршилтын нислэг хийлээ

Дашины олон улсын нисэх буудалд туршилтын нислэг хийлээ

Нислэг үйлдсэн Хятадын өмнөд нутгийн агаарын тээврийн компанийн нислэгийн багийн ахлагч Жан Тао нислэгийн туршилтыг өндрөөр үнэлж: Туршилтын нислэгийн бүх үйл явц маш амжилттай, нислэгийн хөтөлбөр тун боломжийн, газрын навигацын төхөөрөмжийн ажиллагаа хэвийн байлаа. Бид Капитал нисэх буудлаас Дашины нисэх буудалд хийсэн туршилтын анхны нислэг амжилттай боллоо гэжээ.

Дашины олон улсын нисэх буудалд туршилтын нислэг хийлээ

Дашины олон улсын нисэх буудалд туршилтын нислэг хийлээ

Бээжингийн Дашины олон улсын нисэх буудал дэлхийг холбосон олон улсын томоохон онгоцны буудал, Хятадын хөгжлийн шинэ хөдөлгүүр бөгөөд Шюн-Ань шинэ дүүргийн бүтээн байгуулалтын хүрээнд байгуулж буй Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн зам тээврийн зангилаа юм. Тус буудал 2025 он гэхэд давхардсан тоогоор 72 сая жуулчин аялж, 2 сая тонн ачаа тээвэр нэвтрүүлж, 620 мянга удаа нислэг үйлдэх зорилттой юм.

Дашины олон улсын нисэх буудалд туршилтын нислэг хийлээ

Дашины олон улсын нисэх буудалд туршилтын нислэг хийлээ

Бээжингийн Дашины олон улсын нисэх буудал энэ оны 6-р сарын 30-нд бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж, 9-р сарын 30-наас албан ёсоор нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна. Одоогийн байдлаар, гадаад дотоодын 50 гаруй агаарын тээврийн компани нислэг үйлдэх сонирхолтой байгаагаа зарласан бөгөөд үүнд Хонконг, Макао, Тайвань болон гадаадын 30 гаруй нислэгийн компани багтаж байна.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ