Гаалийн хяналт бүрдүүлэлтийг ухаалаг төхөөрөмжөөр сайжруулж байна

2019-05-14 16:16:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн жилүүдэд, Хятадын гаалийн байгууллага технологийн шинэчлэл хийж, технологийн тоног төхөөрөмжийг гаалийн хяналтад улам өргөн хүрээнд ашиглаж байна. Шанхай хотын Яншань усан боомтын 4-р зогсоол бол дэлхийн хамгийн том автомат зогсоол юм. Технологийн төхөөрөмжийг ашиглахын хирээр гаалийн хяналт бүрдүүлэлтийн үр ашиг дээшилж, ажиллах хугацааг богиносгосон байна. Үүгээр нийгэм, эдийн засгийн үр ашгийг ихээхэн нэмэгдүүлж, Шанхайн боомтыг дэлхийн тээврийн төвийн тэргүүн эгнээнд ороход түлхэц болсон юм.

Гүн усны Яншань боомт дэлхийн хамгийн том арлын гүн усны боомт бөгөөд Шанхайн олон улсын тээврийн төвийн байгуулсан стратегийн чухал төсөл юм. 2017 онд ашиглалтад орсон 4-р зогсоол нь 7 том гүний усны чингэлгийн зогсоолыг байрлуулж болох бөгөөд боомтоор нэвтрэх жилийн хүчин чадал эхний шатанд 4 сая стандарт чингэлэг, алсдаа 6.3 сая стандарт чингэлэгт хүрэх төлөвтэй байна. 2018 онд Яншань боомтын 4-р зогсоол 2 сая гаруй стандарт чингэлэг ачиж буулгасан байна.

Гаалийн хяналт бүрдүүлэлтийг ухаалаг төхөөрөмжөөр сайжруулж байна

Уламжлалт чингэлгийн зогсоолтой харьцуулбал Яншань боомтын 4-р зогсоолын хамгийн гол онцлог нь чингэлгийг ачиж буулгах, хэвтээ зөөвөрлөх, овоолгын талбайд ачиж буулгах зэрэг бүх үйл явцыг ухаалаг ажиллагаанд хамруулжээ. Энэ нь боомт, овоолгын талбайд хүн ажиллуулах шаардлагагүй гэсэн үг юм. Мөн автомат зогсоолыг улам сайн ажиллуулахын тулд Шанхайн гааль ухаалаг хяналтын системийг үр ашигтай ашиглаж байна. Шанхай хотын Яншань боомтын гаалийн газрын орлогч дарга Мэй Жүнь хэлэхдээ: Яншань боомтын 4-р зогсоол хүнгүй, бид хяналт удирдлагын дагуу тэнд хүн байлгадаггүй. Гэвч бид хөдөлгөөнт H986 гэх дүрсээр төвлөрүүлэн хянах системээр дамжуулан дүрстэй мэдээллийг цуглуулж, эрсдэлийг шалган, тухайн талбайд хяналт тавьдаг.

Мэй Жүний дурдсан H986 гэдэг бол том оврын чингэлэг шалгах төхөөрөмж бөгөөд чингэлгийг нээлгүйгээр гаднаас нь түргэн шуурхай оновчтой шалгах боломжтой юм. Шанхай хотын Яншань боомтын гаалийн техникийн шалгалтын тасгийн дарга Жан Жянь хэлэхдээ: Иймэрхүү ухаалаг шалгалтын төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар шалгалтын үр ашгийг ихээхэн нэмэгдүүлж, шалган өнгөрүүлэх хурдыг түргэтгэсэн юм гэжээ.

H986 шалгалтын систем бол чингэлгийг нээлгүйгээр гаднаас нь шалгах төхөөрөмж юм. Чингэлгийг нээлгүй, хэт улаан туяагаар шалгах техник юм. Энэ нь маш оновчтой, түргэн шуурхай байдаг. Бид дүрсийг төвлөрүүлэн шалгах системд бас ухаалаг хянах төхөөрөмж угсарсан нь дэлхийн гаалийн технологид урьд байгаагүй зүйл юм гэжээ.

Гаалийн хяналт бүрдүүлэлтийг ухаалаг төхөөрөмжөөр сайжруулж байна

Яншань боомтын гаалийн дэд дарга Ма Жүнмин хэлэхдээ: Ухаалаг тоног төхөөрөмжөөр дамжуулж, биет зүйлийг ухаалаг хяналт удирдлагаар шалган таних ажил ч үр ашигтай дээшилсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: Биет зүйлсэд бид ухаалаг хяналт удирдлага хийж, H986 болон цацрагаар тандах төхөөрөмжийг ашиглаж, шалган байцаах үр ашиг, хандлагыг нэмэгдүүлж, хэргийн өмнө, хэргийн дунд, хэргийн дараа ерөнхийд нь засан үр ашгийг дээшлүүлэн, биет зүйлийг импортоор оруулахад шалган байцаах шаардлагыг эрс шуурхай хэрэгжүүлсэн гэжээ.

Шинжлэх ухаан техникээр гаалийг хөгжүүлэхэд дэвшилт шинэ технологийн түргэн хөгжил нөхцөл бүрэлдүүлж өгсөн юм. Хятадын гаалийн ерөнхий газрын дарга Ни Юефэн саяхан Бээжинд болсон Бүх Хятадын Гаалийн шинжлэх ухаан, технологийн их хуралд хэлэхдээ: Хятадын гааль шинжлэх ухаан, технологи, инновац ба хэрэглээг эрчимжүүлж, 2021 он гэхэд ухаалаг гаалийг ерөнхийд нь бүрдүүлж, 2025 он гэхэд ухаалаг гаалийг бүх талаар бүрэлдүүлнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ