Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар Азийн соёл иргэншлийн карнавалд оролцов

2019-05-16 07:58:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар Азийн соёл иргэншлийн карнавалд оролцов

ХОУР-гийн мэдээ: 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаний хамт Бээжингийн биеийн тамир спортын үндэсний ордонд Азийн соёл иргэншлийн яриа хэлцэлд оролцож буй гадаад орны удирдагчид, тэдний гэргий нарын хамт Азийн соёлын карнавалд оролцжээ. Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс олон орны хүндэт зочид, уран бүтээлчдэд баяр хүргэж, Азийн соёлын карнавал албан ёсоор нээгдсэнийг зарласан байна.

Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар Азийн соёл иргэншлийн карнавалд оролцов

Талбайд суусан үзэгчдийн уруудуулж тоолох дуунд Азийн соёлын карнавал Хятадын биеийн тамир спортын үндэсний ордон Шувууны үүрт албан ёсоор нээгдлээ. "Залуучуудын карнавал, Азийн мөрөөдлийг биелүүлье" уриан дор болж буй Азийн соёлын өвтэгш баяр бол Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн чухал агуулгын нэг юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс олон орны хүндэт зочин, уран бүтээлчдэд баяр хүргээд: Азийн олон орон эртний гайхамшигт соёлтой, тус тусын онцлог шинжтэй, эвсэг зохицонгуй, харилцан уялдан хөгжиж ирсэн юм. Азийн соёл иргэншлийн олон ургальч чанар нь Азийн соёлыг улам баялаг агуулгатай, улам эрч хүчтэй болгосон юм. Өнөө орой урлагийн бүтээл, үндэстэн гэж ялгалгүй, хүмүүсийн үзэл бодлыг ойртуулах болно. Мөн дэлхий дахинд сэтгэл хөдөлгөм, эрч хүчтэй, энх тайван, хөгжиж дэвшсэн Ази тивийг харуулна гэжээ.

Тоглолт “Бидний Ази” найрал дуугаар эхэлж, олон орны залуу дуучид, найрал дууны чуулга хамтран карнавалын сүлд дууг эгшиглүүлсэн байна.

Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар Азийн соёл иргэншлийн карнавалд оролцов

Найрамдлаа бэхжүүлж, найз нөхдөө умартахгүй байхыг гадаад дотоодын дуучид, уран бүтээлчдийн хамтран бүтээсэн "Холын гийчид минь хоноод мордоорой" дуугаар харуулсан бол тоглолтын эцэс дуулсан "Азийн гэрэл гэгээ" дуу Азийн ард түмэн хувь заяагаа нэгтгэн, аз жаргалаа хуваалцах мөрөөдлийг илэрхийлсэн юм. Тус карнавалд 30 мянга гаруй үзэгч оролцсон байна.

Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар Азийн соёл иргэншлийн карнавалд оролцов

Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар Азийн соёл иргэншлийн карнавалд оролцов

Их уншсан

холбоотой мэдээ