"Азийн соёл иргэншлийн дэлхий дахинд үзүүлэх нөлөө" салбар форум болов

2019-05-16 14:26:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд, Бээжин хотод “Азийн соёл иргэншлийн дэлхий дахинд үзүүлэх нөлөө" салбар форум зохиогдож, улс орнуудаас ирсэн хүндэт зочид соёл иргэншлийн солилцооны тухай үзэл бодлоо хуваалцлаа.

15-нд нээгдсэн “Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл”-ийн нээлтэд Хятад улсын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Соёл иргэншил нь олон янз байдгаас харилцан суралцдаг. Харилцан суралцах замаар харилцан ойлголцож, харилцан ойлголцсоны үндсэн дээр хөгжүүлдэг. Бид дэлхийн өөр өөр улс орон, өөр өөр үндэстэн, өөр өөр соёлын солилцоог эрчимжүүлж, Азийн хувь заяаны хамтын цогц, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын хүмүүнлэгийн үндэс суурийг бий болгох ёстой гэжээ. Ши Жиньпин даргын үзэл баримтлалыг хуралд оролцсон төлөөлөгчид өндрөөр үнэлсэн байна. Өөр өөр соёл иргэншил хоорондоо харилцан ойлголцох ёстой, ингэж байж илүү эрх тэгш байр сууриар бусад соёл иргэншилд хандаж чадна гэж Камбожийн хэвлэл мэдээллийн сайд Кхие Канхарит үзэж байна. Тэрээр хэлэхдээ: Соёл иргэншил нь хүн төрөлхтний нийгэм, гео-эдийн засгийн бодит байдалтай нийцсэн урт хугацааны хувьсал юм. Соёл иргэншил бүхнийг ойлгохыг хүсвэл тухайн нийгмийн сэтгэхүйг ойлгож, юунд ижил асуудалд тулгарч, өөр өөр нийгэмд өөр өөр нөлөө үзүүлж байгааг ойлгох ёстой. Өөр өөр соёл иргэншлийг ойлгоно гэдэг харилцан ойлгох явдал юм. Бид илүү их хамтран ажиллах арга замаар илүү их хөгжил дэвшил, яриа хэлцлийг дэмжиж чадна гэжээ.

Ши Жиньпин дарга мөн соёл иргэншлийн харилцаа солилцоог эрчимжүүлэх 4 зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал, харилцан хүндэтгэж, харилцан эрх тэгш байхыг баримтлах. Сайн сайхны ерөөж, эв найртай хамтран ажиллахыг баримтлах. Нээлттэй, уужуу, харилцан суралцах. Цаг үетэйгээ зэрэгцэн оршиж, шинийг бүтээж хөгжүүлэх зэрэг болно. Нэг соёл иргэншил хөгжихийг хүсвэл бусад соёл иргэншилтэй заавал харилцан солилцож, харилцан суралцах хэрэгтэй гэж Сингапурын Үндэсний Их Сургуулийн профессор Жэн Юннянь ярьж байлаа. Тэрээр: "Соёл иргэншлийг хөгжүүлэхэд хэн илүү хаалттай байгаагаас биш, харин хэн илүү нээлттэй байгаагаас харж болно. Ирээдүйд мэдээлэл улам даяаршина. Ирээдүйд аль соёл иргэншил улам түргэн, сайн хөгжиж байна, тэр соёл улам нээлттэй, уужуу байх болно” гэжээ.

Аргентины Холбооны олон нийтийн хэвлэл мэдээллийн удирдах газрын төрийн нарийн бичгийн дарга Херман Ломбарди: Олон орны өөр өөр соёлын хооронд харилцан эрх тэгш байж, харилцан суралцахаа эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Бид заавал хуучин үзэл баримтлалаа орхиж, соёл иргэншлээр хамтран ажиллах шинэ үзэл баримтлалыг хүлээн авах хэрэгтэй. Улс орон нь том ч, жижиг ч бүгд XXI зууны соёл иргэншилд хувь нэмэр оруулж болно. Харилцан суралцаж, харилцан туршлага солилцох нь Ши Жиньпин даргын хэлсэн үгийн гол агуулга юм. Бид одоо харилцан туршлага солилцож байна" гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ