Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн 2019 оны Бээжингийн нийтлэг ойлголт

2019-05-25 16:45:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 оны 5-р сарын 15-нд Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл Бээжин хотод нээгдэв. Азийн бүх улс орон буюу 47 улс орон болон дэлхийн бусад улс орон, олон улсын байгууллагын 1352 төлөөлөгч хуралд оролцсон байна. “Азийн соёл иргэншлийн солилцоо болон хувь заяаны хамтын цогц” сэдвийн хүрээнд Азийн соёл иргэншлийн хөгжлийн зам, хамтын ажиллагааны хамтын ялалтын талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд“Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн 2019 оны Бээжингийн нийтлэг ойлголт”-г нийтэлсэн байна. Дэлгэрэнгүй агуулгыг танилцуулбал:

Бидний үзэж байгаагаар, Ази тивийн буурал дээдс маань соёл иргэншлийн гайхамшигт ололт амжилтыг хамтаар бүтээн байгуулж, хүн төрөлхтний оюун санааны ертөнцийг улам өнгө гялбаатай болгож, амьдралыг улам баяжуулж, тогтолцооны олон талт байдлыг бий болгосон. Өнөө үед Азийн соёл иргэншил нээлттэй орчин нөхцөлд харилцан туршлагаа солилцон, Азийн соёл иргэншлийн цэцгэс дэлхийн соёл иргэншлийн цэцэрлэгт бадран дэлгэрч байна. Азийн ард түмэн соёл иргэншлийн өөртөө итгэх итгэлийг өндөр төвшинд бий болгож, Азийн соёл иргэншлийн шинэ гэрэл гялбааг үргэлжлүүлэн бичихийг хичээх хэрэгтэй гэжээ.

Өнөө үед дэлхий ертөнц агуу хөгжил дэвшил, асар их өөрчлөлтийн цаг эринд байгааг бид харж байна. Энх тайван, хөгжил цэцэглэлт нь цаг үеийн гол уриа бөгөөд хүн төрөлхтөнд тулгарч буй дэлхий нийтийн чанартай сорилт улам бүр ноцтой болж байна. Эдгээр сорилт бэрхшээлүүдийг даван туулахад эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хүчин чадал шаардлагатай бөгөөд соёл иргэншлийн хүчин чадлаас салшгүй юм. Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийг зохион байгуулах нь Азийн болон дэлхийн олон орны соёл иргэншлийг хөгжүүлэх, ижил тэгш яриа хэлцэл, солилцоо, хамтын хөгжлийг эрчимжүүлэхэд өргөн цар хүрээтэй шинэ тавцанг хангасан юм.

Соёлын олон уралч чанар бол дэлхий нийтийн хамгийн үндсэн шинж чанар байж, адил бус соёл иргэншил нь бүгд өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, гүн зузаан утга агуулга болохоор бүгд л хүн төрөлхтний нандин өв эрдэнэ мөн. Адил бус соёл иргэншил хоорондоо харилцан хүндэтгэж, багтаамжтай туршлага судалж, эв нийцтэй зэрэгцэн орших ёстой хэмээн бид санал нэгтэй үзлээ.

Энх тайван, амар амгалан, хамтаар хөгжин цэцэглэсэн, нээлттэй Ази тив, дэлхий ертөнц бол сайн сайхан амьдралын тухай улс орнуудын ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл юм. Соёлын солилцоо, харилцан туршлага солилцох бол хүн төрөлхтний нийгмийн дэвшил, дэлхийн энх тайванч хөгжлийн чухал хөдөлгөх хүч байж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад маш чухал ач холбогдолтой. Тиймээс адил бус улс орон, үндэстэн ястан, соёл иргэншил хоорондоо байнга солилцоо өрнүүлэхээр дамжин харилцан ойлголцол, итгэлцэл болон иргэд хоорондын найрамдлыг бэхжүүлж, Азийн хувь заяаны хамтын цогц, тэрчлэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хүмүүнлэг, нийгэм, иргэдийн санал хүслийн үндэс суурийг тавьж өгөх ёстой гэдэгт бид санал нэгдлээ.

Ази болон олон улсын хамтын нийгэмлэг энэ удаагийн яриа хэлцлээр шинэ гараа болгож, улам өрөн хүрээнд соёлын улам гүнзгий яриа хэлцэл өрнүүлж, олон ургалч солилцооны механизм болон олон дэс давхарга бүхий зөвшилцлийн индрийг улам тэлж, инновацаар соёл иргэншлийн хөгжлийн хөдөлгөх хүчийг нээж, улс орнууд соёл, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, зөвлөх байгууллага, эрүүл мэнд болон иргэдийн солилцоог эрчимжүүлэн, эв санаагаа нэгтгэн Ази, тэрчлэн дэлхийн энх тайван, хөгжилд хүч сэлбэн, Азийн болон дэлхийн соёл иргэншлийн сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлохыг бид хүсэж байна.

Соёл иргэншлийн яриа хэлцлийг зохион байгуулахад гаргасан Хятад улсын хүчин чармайлтыг бид өндрөөр үнэлж, талархал дэвшүүлж байна. Мөн Хятад улстай хамтаар дэлхийн адил бус соёл иргэншил хоорондын солилцоог, ахиулахад бэлэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ