​Шюн-Ань шинэ дүүрэг байгаль орчныг хамгаалахаа эрчимжүүлж байна

2019-06-10 15:15:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шюн-Ань шинэ дүүрэг байгаль орчныг хамгаалахаа эрчимжүүлж байна

Хүмүүсийн анхаарлыг татаж буй Шюн-Ань шинэ дүүрэг олон талын төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалтын шатандаа оров. Бай-Яндянийн ерөнхий цэгцлэлт ба хамгаалалт Шюн-Ань шинэ дүүргийн дараах шатны ажлын гол тал болж байна. Өдгөө Бай-Яндянийн усны чанар илэрхий сайжирч, Шюн-Ань шинэ дүүргийн бүтээн байгуулагчид, орон нутгийн оршин суугчид усны чанарыг улам сайжруулахаар хүчин зүтгэж байна.

Шюн-Ань шинэ дүүрэг байгаль орчныг хамгаалахаа эрчимжүүлж байна

Бай-Яндянь бол Шюн-Ань шинэ дүүргийн байрлаж буй Хуабэйгйин талын хамгийн том цэнгэг нуур бөгөөд ус намгархаг газрын экологийн систем, 140 гаруй жижиг нуур цөөрөм тархан тогтсон газар билээ. Төлөвлөгөөний дагуу Шюн-Ань шинэ дүүргийн ус ойн бүрхэвчийг 70 хувьд хүргэх бөгөөд Бай-Яндянь нь тэдгээрийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Шюн-Ань шинэ дүүргийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын газрын орлогч дарга Ли Тун: Бай-Ян Дяны экологийн хүчин чадавхыг хамгаалж, хүрээлэн буй орчны цэгцлэлтийг эрчимжүүлэх нь Шюн-Ань шинэ дүүргийн бүтээн байгуулалтын чухал үндэс суурийн нэг гэжээ. Тэрээр:

"Шюн-Ань шинэ дүүрэг нь дэлхийн хотын хөгжлийг үлгэрлэн дагуулж, хамгийн сүүлийн үеийн технологи ба байгалийн системийг нэгтгэсэн органик бүхэл цогцын хувьд Бай-Яндяны экологийн орчныг нөхөн сэргээж, ус ой сүлжилдсэн дэлхийн үлгэр жишээ болсон олон улсын хотыг бүтээн байгуулахаар хичээн ажиллана" гэжээ.

Шюн-Ань шинэ дүүрэг байгаль орчныг хамгаалахаа эрчимжүүлж байна

Шюн-Ань шинэ дүүргийн бүтээн байгуулалтыг ахиулснаас хойших хоёр жил гаруйн хугацаанд Бай-Яндянь нууранд цутгах гурван гол мөрний усны чанар илэрхий сайжирчэээ. Шюн-Ань шинэ дүүргийн Экологи байгаль орчны товчооны дэд дарга хатагтай У Хаймэйгийн танилцуулснаар:

“2018 онд Бай-Яндяны бүсийн гол бохирдол үүсэгч бодис фосфор, аммиакийн азотын агууламжийн хэмжээ 35.16, 45.45 хувиар тус тус буурч, илэрхий сайжирсан юм” гэжээ.

Шюн-Ань шинэ дүүрэг байгаль орчныг хамгаалахаа эрчимжүүлж байна

Шао Жуанзи бол усны бүсийн тосгон юм. Нэгдмэл ерөнхийлсөн системээр засах төслийг эхэлж хэрэгжүүлсэн тосгоны хувьд, одоо бохир ус татан хураах хоолойн бүтээн байгуулалтыг дуусаж, яаралтай зохицуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлэн, бохир усыг цаг тухайд нь зүй зохистой шийдвэрлэхийг баталгаажуулсан байна. Шао Жуанзи тосгоны ерөнхийлсөн системээр засах ажлын албан тушаалтан, Шюн-Аний байгаль орчны технологийн Бэйпай ХХК-ийн дэд ерөнхий менежер Жан Тэгийн танилцуулснаар:

“Шинэ дүүргийн бүтээн байгуулалтын уриалгад нэгдэн, бид нэгдсэн журмаар зохицуулах тоног төхөөрөмж ашиглаж байна. Хойшид нүүлгэн шилжүүлэх зэрэг өөрчлөлт гарах үед тоног төхөөрөмжийг дахин ашиглахад дөхөм болгох юм. Судалгаанаас үзвэл, хөдөө тосгоны амьдралын хог хаягдал голдуу гал тогооны хог хаягдал юм. Бид дараачийн шатанд гал тогооны хог хаягдлыг зохицуулах нэгдмэл зохицуулах арга төсөл боловсруулна гэжээ.

Шюн-Ань шинэ дүүрэг байгаль орчныг хамгаалахаа эрчимжүүлж байна

Одоо, Шао Жуанзи тосгон бохир ус татан хураах хоёр арга хэрэглэж байна. Нэг нь урьдын хоолойг ашиглан бохир ус зөөвөрлөх, нөгөө нь хоолой, төвлөрсөн татан хураах газаргүй тосгонд түр зуурын бохир ус цуглуулах сав байрлуулж, иргэдийн хэвийн амьдралд нөлөөлөхгүйгээр бохир усыг хурааж байна. Яаралтай нэгдсэн зохицуулах газрыг байгуулж дууссаны дараа, төрөлжүүлэн хуваах зэрэг аргаар ариутгаж, экологийн зохицуулах системийг нэвтрүүлэн, сонгино, зэгс, замаг зэрэг орон нутагт байнга харагддаг усны ургамлын үндэс цэвэршүүлсэн усны бохирыг шингээн авдаг байна.

Нэгдсэн тоног төхөөрөмж, ухаалаг хяналтын системийг байрлуулснаар, хүн хяналт тавих хэрэггүй, гар утасны APP-ээр ариутгах татуургын төлөв байдал, олон төрлийн үзүүлэлтийг цаг алдалгүй хянаж болно.

Шюн-Ань шинэ дүүрэг байгаль орчныг хамгаалахаа эрчимжүүлж байна

Шюн-Ань шинэ дүүргийн Сань сяний 640 тосгон өдөрт 1260 тонн хог хаягдал гаргадаг, үндсэндээ өдрийн хогийг өдөртөө арилгана. Үүнд 601 тосгон хог хаягдлыг ариутгаж, зохицуулах аргыг хэрэгжүүлсэн бол үлдсэн 39 тосгоны хог хаягдалд байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Бай-Яндяны үзэмжит цэгийн усан онгоцны жолооч Яо Зишэнь хэлэхдээ: Бай-Яндяны орчныг цогцоор нь сайжруулснаар, нуурын хөвөөн дэх тосгоны бохир ус шууд нууранд орохоо больсон, жорлон ч өөрчлөгдлөө. Тосгоны иргэд загас үржүүлэх, нугас тэжээхээ больсон төдийгүй хог хаягдлыг дураараа газар хаяхаа больсон гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ