Ши Жиньпин өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн хурлыг хуралдуулав

2019-07-25 10:07:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 24-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төвийн өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн дарга Ши Жиньпин тус зөвлөлийн IX хурлыг даргалан хуралдуулж, чухал үг хэлэв. Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх нь манай намын анхны зорилтоо үл мартан, хариуцлага үүрэглэж буй чухал илэрхийлэл юм. "Анхны зорилтыг үл мартан, үүрэг хариуцлагаа бат цээжлэх" гол сэдэвт сургалтын арга хэмжээний дагуу хүрэлцэхгүй талаа нөхөж, уян хатан хүчнийг баталгаажуулан, ашгийн хойноос хөөцөлдөх үзлийг орхиж, хөгжлийг харшилж буй тогтолцоо механизмын эмзэг талыг засан сайжруулахыг Ши Жиньпин онцлов.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төвийн өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн дэд дарга Ли Кэчян, Ван Хун-ин, Ханьжэн нар хуралд оролцов.

Хурлаар "Үндэсний шинжлэх ухаан технологийн ёс зүйн зөвлөлийг байгуулах төсөл" "Оюуны өмчийн эрхийг хамгаалахыг эрчимжүүлэх тухай санал" "Уламжлалт хятад эм эмнэлэг анагаах ухааныг уламжлан хөгжүүлэх тухай санал" "Хятад- ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны туршиц бүсийг байгуулах ерөнхий төсөл" зэргийг хэлэлцүүлэн баталжээ.

Төвийн өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн гишүүд, төв хороо, төрийн байгууллагын холбогдох салбарын хариуцлагатан нар хуралд оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ