БНХАУ-ын олимпын ололт амжилт

2019-08-21 10:07:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ 70 жил бол хөдөлмөр тэмцэл, ололт амжилтын 70 жил юм. Одоо та бүхэнд БНХАУ-ын олимпын түүхэн амжилтын тухай мэдээлэл хүргэе. Улс орны хөгжил нийгмийн бүх салбарыг хамрах ёстой. Биеийн тамир, спортын салбар дахь эрчтэй хөгжлөөс та Хятадын 70 жилийн гайхалтай хөгжлийг харж болно.

1952 онд Олимпын XV наадам Финляндын Хельсинки хотод болсон юм. БНХАУ олимпын наадмын урилгыг хожимдож авсан учраас 40 хүний бүрэлдүүнтэй баг тамирчдыг томилсон ч тамирчид Хельсинкид очиход Олимпын наадам өндөрлөх дөхөж, ганцхан тамирчинд уралдаанд оролцсон байдаг.

БНХАУ дараагийн хэдэн олимпын наадамд оролцолгүй өнжиж, 1984 онд АНУ-ын Лос Анжелес хотод болсон олимпын XXIII наадамд оролцсон юм. Тэр жил БНХАУ-аас 225 тамирчин 16 том төрийн уралдаанд хүч үзэн, буудлагын эрэгтэйчүүдийн төрөлд Шүй Хайфэн анхны алтан медалийг эх орондоо авчирчээ. Энэ нь мөн тус олимпын наадмын анхны алтан медаль байлаа. Хятад улсын баг тамирчид нийт 15 алтан медаль хүртэж, 4-р байранд орсон юм.

Олимпын XXIV наадам 1988 онд БНСУ-ын Сөүл хотод болов. ЗХУ, Ардчилсан Герман, Зүүн Европын орнууд олимпын наадамд оролцож, өрсөлдөөн ихтэй боллоо. Хятад улс 301 тамирчин оролцуулснаас 5 алт, 11 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, чансаагаараа 8-д бичигджээ.

1991 онд Бээжин хот 2000 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ Олон улсын олимпын хороонд хүргүүлсэн ч харамсалтай нь хоёр саналын зөрөөгөөр зохион байгуулах эрх авч чадаагүй юм.

Олимпын XXV наадам 1992 онд Испанийн Барселонд болж, Хятадын баг тамирчид 16 алтан медаль авч, 4-р байранд оров. Трамплинаас үсрэгч эмэгтэй тамирчин Гао Минь хоёр опимпын наадмаас алтан медаль авсан Хятадын анхны тамирчин боллоо.

Олимпын XXVI наадам 1996 онд Америкийн Атланта хотод зохиогдож, Хятад улс 18 алтан медалиар 4-р байраа дахин баталгаажуулав.

Олимпын XXVII наадам 2000 онд Австралийн Сидней хотод болж, Хятад улс 28 алтан медаль хүртэж, 3-р байранд орсон билээ.

2011 оны 7-р сарын 13-нд Олон улсын олимпын хорооны 112-р бүгд хурлаар Бээжин хот олимпын XXIX наадмыг зохион байгуулах эрх авав.

Олимпын XXVIII наадам 2004 онд Грекийн Афин хотод боллоо. Хятад улс 32 алтан медаль авч, 2-р байранд орсон юм.

2008 оны 8-р сарын 8-нд олимпын XXIX наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотод нээлтээ хийлээ. Хятад улс хүн төрөлхтний спортын их наадмыг анх удаа эх орондоо зохион байгуулав. Хятад улс 52 алтан медаль авч мөн анх удаа медалийн тоогоор тэргүүлсэн юм.

2012 оны Лондонгийн олимпод Хятад улс 38 алтан медалиар 2-р байранд, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпод 26 алтан медаль авч 3-р байранд орсон билээ.

Их уншсан

холбоотой мэдээ