2020 оныг Хятад, Япон, БНСУ-ын инновацын хамтын ажиллагааны жил болгох санаачилга гаргав

2019-08-21 17:17:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 21-нд Бээжин хотноо, Хятадын төрийн зөвийн гишүүн, ГХ-ийн сайн Ван И Хятад, Япон, БНСУ-ын гадаад хэргийн сайд нарын хурлыг даргалан хуралдуулсны дараа БНСУ-ын ГХ-ийн сайд Кан Гён Хва, Японы ГХ-сайд Таро Кано нартай хамтдаа сэтгүүлчтэй уулзсан байна.

Ван И: Саяхан болсон Хятад, Япон, БНСУ-ын гадаад хэргийн сайд нарын уулзалт маш амжилттай болж өндөрлөлөө. Энэ нь удирдагчдын VIII уулзалтад маш сайн бэлтгэл боллоо. Хятадын талын 2020 оныг Хятад, Япон, БНСУ-ын инновацын хамтын ажиллагааны жил болгох санаачилгад БНСУ, Япон улсын тал нааштай хариу өгсөн. Хятад улс даргалагч орны хувьд, энэ оны удирдагчдын уулзалтад хамтдаа бэлтгэж, уулзалтыг үр дүнд хүргэхийн тулд БНСУ, Японтой нягт харилцаатай байхыг хүсэж байна гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ