БНХАУ байгуулагдсны 70 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэнэ

2019-08-29 16:07:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 1 буюу улсын баярын өдөр, БНХАУ байгуулагдсны 70 жилийн ойн баяр Бээжингийн Тянь-Аньмэний талбайд сүр далайцтай болно. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын ёслолд чухал үг хэлнэ. Баярын нээлтийн дараа, сүржавхлантай цэргийн парад, олон нийтийн жагсаал болох юм.

Баярын тэмдэглэлт үйл ажиллагааны үеэр төрийн гавьяат, төрийн яруу алдартнуудыг тодруулна. Хятадын онцлогтой социалист бүтээн байгуулалт, эх орноо хамгаалах үйлст чухал хувь нэмэр оруулсан, онц гавьяа байгуулсан, эрхэм дээд ёс суртахуунтай, олон нийтээрээ хүлээн зөвшөөрсөн гарамгай зүтгэлтэн, Хятадын онцлогтой социализмын орчин үежсэн бүтээн байгуулалт,гадаад дотоодын солилцоо, хамтын ажиллагааг ахиулах, дэлхийн энх тайвныг хамгаалахад гарамгай хувь нэмэр оруулсан гадаадын хүмүүс, мөн олон салбар, олон ажил төрөлд чухал хувь нэмэр оруулсан, эрхэм дээд нэр алдартай, олонд хүлээн зөвшөөрсөн гарамгай зүтгэлтнүүдэд "улсын одон", "найрамдлын одон", төрийн яруу алдартны цол хэргэм тус тус олгоно. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн биеэр одон, шагнал, гэрчилгээг гардуулах юм байна.

10-р сарын 1-ний орой, улсын баярын тэмдэглэлт үйл ажиллагаа Бээжингийн Тянь-Аньмэний талбайд болж, нам төрийн удирдагчид нийслэлийн олон салбарын иргэдийн төлөөлөлтэй хамтдаа баяраа тэмдэглэж, уран сайхны тоглолт, салютын шоу үзэх юм.

Их уншсан

холбоотой мэдээ