БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн одон олгоно

2019-08-29 16:34:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлөөс БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн одон олгоно.

Нам, улс орны гавьяа зүтгэлийг алдаршуулан сайшаах ажлын зөвлөлийн албаны хүний танилцуулснаар, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн одон олгохнь БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эх оронч үзлийн боловсролыг дээшлүүлж, социалист үнэт зүйлийн үзэл баримтлалыг бий болгон, Хятадын онцлогтой социализмын агуу их үйлст үзүүлэх эв нэгдэл, дайчлах хүчнийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ. 

Ойнодныг дараах болзлыг хангасан хүмүүст олгоно, тухайлбал: БНХАУ байгуулагдахаас өмнө хувьсгалын ажилд оролцож байсан ахмад дайчид, БНХАУ байгуулагдсаны дараах үндэсний зэрэглэлийн шагнал урамшуулал, үүнээс дээш хүндэтгэлийг хүртсэн өнөөг хүртэл энх тунх байгаа хүмүүс, БНХАУ байгуулагдсаны дараа дайнд оролцож, нэгдүгээр зэрэглэлийн гавьяа байгуулсан өнөөг хүртэл энх тунхбайгаа цэргийн албан хаагчид, БНХАУ-ыг үүсгэн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулсан олон улсын найз нөхөд зэрэг болно. 2019 онг 1-р сарын 1-нээс хойш нас барсан хүмүүс энэ гавьяаны одонг хүртээх хүрээнд хамрагдах юм байна.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ