Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн “Найрамдлын солонго” уран сайхны тоглолт УБ-т болж байна

2019-08-31 16:23:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээний хүрээнд 2019 оны 8-р сарын 30, 31-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд “Найрамдлын солонго” уран сайхны тоглолт болж байна.


Энэхүү түүхэн ойг дурсгах арга хэмжээний зохион байгуулагчаар БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Хятадын Утга Урлагийнхны Холбоо, МУ-ын БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Соёл Урлагийн Газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, ӨМӨЗО-ны ардын Засгийн ордон тус тус ажиллаж байгаа юм.


“Найрамдлын солонго” тоглолтыг Хятадын ӨМӨЗО-ны уран бүтээлчид толилуулж байгаа бөгөөд үүнд Хятадын нэрт дуучин Дин И “Хөх мөрний дуулал”, дуучин Ли Фэйфэй “Мөли цэцэг” дуугаа дуулсны зэрэгцээ, бусад авьяаслаг уран бүтээлчдийн “Мөрөн дээрх балет”, “Бээжин дуурь”, “Арслан бүжиг” зэрэг Хятадын уламжлалт соёлыг харуулсан тоглолтууд багтжээ.


Мөн түүнчлэн ӨМӨЗО-ны уран бүтээлчдийн “Зүүдэнд ирсэн хонгор ээж”, “Амгалан”, “Алтай Хэрлэн”, “Нөхөрлөлийн солонго” зэрэг дуунууд дуулагдаж, “Бүжиглэж байгаа чавхдас”, “Алхдаг загас”, “Тэнгэрлиг аялгуу”, “Хээмсэг”, “Түмэн агтны төвөргөөн” зэрэг гоёмсог бүжиг, морин хуур, хийл, пийпаа хөгжмийн гоцлол үзүүлбэрүүд олны хүртээл боллоо.



/Сэтгүүлч Г.Мөнхтунгалаг, Г.Доржтүвдэн нар мэдээлэв/


Их уншсан

холбоотой мэдээ