Бие даан бүтээн байгуулсан анхны төмөр зам

2019-09-04 11:35:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын баруун өмнөд нутагт олон мянган уул нурууд хүндэлсэн, зам харилцааны нөхцөл маш тааруу байсан бол 1952 оны 6-р сарын 13-нд, БНХАУ-ын бие даан бүтээн байгуулсан анхны төмөр зам Чэндү , Чунчин хоёр хотын хооронд тавигдсанаар Хятадын баруун өмнөд нутгийн анхны төмөр зам болсон байдаг.

Тус төмөр замын бүтээн байгуулалтад 30 мянга гаруй цэрэг, 10 мянган ажилчин оролцож, 2 жилийн хугацаанд багтаан ашиглалтад шилжүүлсэн юм.

1975 онд, БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт галт тэрэгний анхны төмөр зам Баожи, Чэндү хотын хооронд тавигдсанаар, “Сычуань хүрэх тэнгэрт гарах шиг хэцүү” гэдгийг түүх болгосон юм. 2006 онд, Хөхнуур -Түвдийн төмөр зам ашиглалтад орж, дэлхийн төмөр замын олон гайхамшгийг бүтээсэн юм. 2017 онд, БНХАУ-ын бүрэн оюуны өмчийн эрх бүхий хурдны галт тэрэг “CR” ашиглалтад орж, Хятад улсын хурдны төмөр замын технологи олон улсад тэргүүний түвшинд хүрсэн юм.

Харин 2018 оны эцэс гэхэд, Хятад улсын төмөр замын нийт урт 131 мянган километрт хүрэхийн хажуугаар дэлхийн хамгийн орчин үеийн төмөр замын сүлжээ байгуулж, эдийн засаг, нийгмийн хөгжилдөө түлхэц өгөхийг зорьж байна.


Болор

Их уншсан

холбоотой мэдээ