Нүүрсийг илүү цэвэр, өндөр үр бүтэмжтэй ашиглаж байна

2019-09-05 16:38:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсад нүүрсний нөөц харьцангуй их байж, олборлож болох чулуужсан эрчим хүчний нөөц баялгийн бараг 92.3 хувийг эзэлдэг. Харин хүмүүсийн байгаль орчноо хамгаалах үзэл ухамсар дээшилж, эдийн засаг хөгжихийн хирээр нүүрсийг хэрхэн цэвэр бөгөөд улам өндөр үр бүтэмжтэй ашиглах нь үндэсний эрчим хүчний салбарын хөгжлийн дунд, урт хугацааны стратегийг хэрэгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм. Нүүрсний үйлдвэрлэлээр улсдаа, мөн дэлхийд манлайлж буй Хятадын Эрчим хүчний үндэсний групп технологийн түвшнээ тасралтгүй дээшлүүлж, олборлолт, цахилгаан гаргах, нефть гарган авах зэрэг олон талаарилэрхий амжилт гаргасан байна.

Нүүрсний олборлолтын хувьд, зөөвөрлөгч машины хурдыг олборлолтын хэмжээний дагуу ухаалгаар тохируулах технологи одоо дэлхийн хэмжээнд төдийлөн өргөнөөр ашиглагдаагүй бол Хятадын Эрчим хүчний үндэсний группийн Ниншягийн салбар компанийн Хунлю нүүрсний уурхай анх удаа олон улсын тэргүүний технологи бүхий ухаалаг туузан дамжуулагчийн систем ашиглаж, жилд дунджаар 6 сая 700 мянган юанийн өртөг бүхий цахилгаан хэмнэж байна. Тус уурхайн захирал Жао Жижи хэлэхдээ:

"Манай уурхайн ажлын үр ашиг ерөнхийдөө 15 хувиар нэмэгдэж, уурхайчид өмнө нь сард 5-6хоног амардаг байсан бол одоо 8 хоног амардаг болсон. Энэ ухаалаг системийг ашиглахаас өмнө 90 гаруй хүн уурхайн гүнд ажилладаг байсан бол одоо 70 хүн л ажилладаг боллоо” гэжээ.

2018 онд Хятадын дулааны цахилгаан гаргалтын хэмжээ бүх жилийн цахилгаан гаргалтын нийт хэмжээний 63.7 хувийг эзэлж, дулааны цахилгааны үр ашиг, хорогдуултал, бохир бодисын ялгаруулалтыг багасгасах нь Хятадын үндэсний эрчим хүчний стратегид чухал ач холбогдолтой байсан юм. Дулааны цахилгаан гаргалтын үр ашгийг дээшлүүлэхэд хоёрдогч халаалтын цахилгаан гаргах технологи нь дэлхийн чанартай хүндасуудал бол Хятадын Эрчим хүчний үндэсний группбие даан судалгаа хийж, Тайжөүгийн цахилгаан эрчим хүчний компани дэлхийд анхны сая киловаттын хоёрдогч халаалтын цахилгаан гаргах цогцолборыг байгуулж, бие даасан олон тооны оюуны өмчийн эрх авсан байна. Мөн хоёрдогч халаалтын цахилгаан гаргах технологийг дэлхийд анх хэрэглэсэн юм. Тайжөүгийн цахилгаан эрчим хүчний компанийн ерөнхий захирал Чэн Шүйвэй хэлэхдээ:

"Бид хоёрдогч халаалтын цахилгаан гаргах цогцолборыг ашигласнаар цахилгаан гаргах үр дүн нь 47.82 хувьд хүрч, дэлхийн хамгийн сайн гэгддэг 47 хувиас 0.82 нэгжээр илүү болж, цахилгаан гаргахад нүүрсний хорогдлыг ихээхэн багасган, иж бүрэн үзүүлэлт нь дэлхийд тэргүүлсэн байна. Гол бохир бодис болох хүхрийн давхар исэл, азотын исэл, утаа тоосны ялгаруулалт үндэсний хамгийн доод стандартаас ч доогуур болсноор манай орны дулааны цахилгаан станцын олон улсын өрсөлдөх хүчийг ихээр дээшлүүлсэн" гэжээ.

Тоо бүртгэлээс үзвэл, 2018 онд Хятадын түүхий нефтийн нийт зарцуулалт 651 сая тоннд хүрч, түүхий нефтийн импортод түшиглэх хэмжээ 70.9 хувьд хүрчээ. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулахталаар Хятадын эрчим хүчний үндэсний группийн Ниншягийн салбар компани нүүрсээр нефть боловсруулах дэлхийд хамгийн том буюу жилд 4 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай төсөл хэрэгжүүлэн, Хятадын нүүрсийг цэвэр эрчим хүч болгон ашиглах үр ашгийг дээшлүүлсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ