Эрээн боомтоор дамжин өнгөрөх Хятад Европын галт тэрэг 1000 гаруйд хүрэв

2019-09-10 16:35:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-нд Наньчанийн Хэнган буудлаас хөдөлсөн Хятад, Европын галт тэрэг Эрээний төмөр замын чингэлгийн бүсэд хүрч, Хятад, Монголын авто замын хамгийн том боомт Эрээнээр дамжин өнгөрөх Хятад Европын галт тэрэг 1000-д хүрч, өнгөрсөн оныхоос 99 хоногоор урьдчилан биелүүлжээ.

"Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт өргөжих тусам Хятад, Монгол, Орос 3 орны эдийн засаг худалдаа, боомтын ложистикийн хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж, Эрээний төмөр замын боомт Хятад, Монголын худалдааны 70 гаруй хувийн ачаа тээврийн үүрэг, Хятад Орос, Хятад, Европын худалдааны хил дамнасан ачаа тээврийн үүргийг хүлээж, экспорт импортын тээврийн хэмжээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.

Бүртгэлээс үзвэл, 9-ний байдлаар Эрээн боомтоор нэвтэрч буй Хятад, Европын галт тэрэгний шугам 33-д хүрч, 23 муж хотыг хамарчээ. 88738 чингэлгийн 743.34 мянган тонн, 2.139 тэрбум ам.долларын бараа тээвэрлэж байна. 2019 онд Хятад, Европын галт тэрэг 1500-д хүрэх магадлалтай байгаа юм.

Их уншсан

холбоотой мэдээ