Биеийн тамир спортын салбарын гайхалтай амжилт

2019-09-11 14:34:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсанаасаа хойш биеийн тамир спортын салбарт олон гайхалтай амжилт гаргаж, маш олон “Анхдагч”-ийг төрүүлсэн билээ.

70 жилд биеийн тамир спортын салбар эрчтэй хөгжиж, “Спортын их гүрэн”-ээс “Спортын хүчирхэг гүрэн” болсон юм. Одоо та бүхэнд Хятадын бие тамир спортын салбар дахь таван онцгой үйл явдлыг танилцуулъя.

1981 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадын волейболын эмэгтэйчүүдийн баг долоон тоглолтдоо бүгдэд нь хожиж анх удаа дэлхийн аварга болсон бөгөөд таван жил дараалан дэлхийн аварга болохын эхлэлийг тавьсан юм.

1984 оны Лос Анжелесын олимпын наадамдХятадын тамирчин Шүй Хайфэн чөлөөт буудлагын эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүлж, Хятадын олимпын түүхэн дэх анхны алтан медалийн эзэн болсон юм.

1990 онд Бээжин хотноо Азийн 11-р олимп болж, Хятад улс анх удаагаа олон улсын хэмжээний биеийн тамир, спортын наадмыг эх орондоо зохион байгуулсан юм.

2002 онд болсон өвлийн19-р олимпд богино зайн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдаанд Хятадын тамирчин Ян Ян тэргүүлж, Өвлийн олимпын анхны алтан медалийг эх орондоо авчрав.

2008 онд Бээжин хот олимпын 29-р наадмыг амжилттай зохион байгуулснаар Хятад улс анх удаагаа олимпын наадмыг эх орондоо зохион байгуулж, Хятадын ард түмний 100 жилийн олимпын мөрөөдлийг биелүүлсэн билээ.

Б.Дүүрэнжаргал



Их уншсан

холбоотой мэдээ