​50-аад оны анхдагчууд

Болор 2019-09-11 15:26:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Аливаа цаг үе хүний сэтгэл зүрхэнд гүнзгий дурсамж үлдээдэг. Үгүйгээс бий болж, гэр бүлийн амьдралын өөрчлөлтөөс хот хөдөөд аугаа их хөгжилт өөрчлөлт гарч байна.

1956 онд, Чанчүнь хотын авто машины нэгдүгээр үйлдвэрт, “Жефан” брэндийн анхны 12 авто машин угсрах шугамаар бууж ирэх агшин Хятадын авто машин бөөнөөр үйлдвэрлэж чадахгүй байсан түүхийг эцэслүүлсэн билээ.

1957 онд, Хөх мөрөн дээр тавигдсан анхны их гүүр буюу Үхань хотын Хөх мөрний их гүүрийг бүтээн байгуулж, ашиглалтад орсноор Хөх мөрнийг гатлах зам харилцааны хүнд асуудлыг эцэслүүлсэн юм. Түүнчлэн Хятадын гүүрний бүтээн байгуулалтын түүхэн шинэ хуудсыг сөхсөн төдийгүй, Хятадын эдийн засгийн бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

1958 онд, Хятад улсын бие дааж бүтээсэн хамгийн анхны телевиз болох “Бээжин” брэндийн хар цагаан зурагтыг Тяньжинь хотын радио үйлдвэрт бүтээсэн юм. Үүний дараа Хятад улс хар цагаан телевизээс өнгөт зурагт, хэт өндөр нарийвчлалтай том дэлгэц бүхий зурагтын хөгжлийн үе шатыг туулсан бол уг салбарт ирээдүйд бодит орчин буюу гурван хэмжээст технологи руу шилжихийг зорьж байна.

Их уншсан

холбоотой мэдээ