​Далан жилд олсон гурван том амжилт

Болор 2019-09-11 15:31:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1949 оны 10-р сарын 1-нд, БНХАУ байгуулагдсанаа тунхаглаж, Хятадын ард түмэн эх орноо бүтээн байгуулах аугаа үйлсээ эхлүүлсэн билээ.

1950 онд, БНХАУ-ын бие дааж үйлдвэрлэсэн хамгийн анхны “Фэйгэ” буюу "Тагтаа" брэндийн унадаг дугуй Тяньжинь хотод үйлдвэрээс гарч, Хятадын ард түмний аж амьдралд тус дөхөм үзүүлээд зогсохгүй, Хятад улсын үйлдвэрлэлтийн хөгжилд түлхэц өгсөн юм.

1952 онд, БНХАУ-ын бие даан бүтээн байгуулсан анхны төмөр зам болох Чэндү-Чунчин чиглэлийн төмөр зам Хятадын төмөр замын хөгжлийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн билээ.

1955 онд, БНХАУ-ын газрын тосны олборлолтын анхны орд болох Карамайн орд ашиглалтад орж, Хятадын аж үйлдвэрийн хөгжилд эрчим хүчний чухал баталгааг бүрдүүлсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ