70-аад оны анхдагчууд

Д.Хүчитбаатар 2019-09-11 15:35:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн түүхэнд онцлох анхны амжилтуудыг үргэлжлүүлэн танилцуулъя:

1970 онд Хятад улсын зохион бүтээсэн “Дүнфанхун-1” хиймэл дагуул амжилттай хөөрч, “Дүнфанхун” буюу “Дорно зүгээс наран мандлаа” дууг сансрын уудамд эгшиглүүлснээр Хятадын ард түмний сансар огторгуйд хайгуул судалгаа хийхтүүчээ болсон юм.

1970 онд, Хятад улсын бие дааж зохион бүтээсэн цөмийн хөдөлгүүрт анхны шумбагч хөлөг онгоц ашиглалтад орсноор Хятад улс цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг онгоцтой дэлхийн 5 дахь улс орон болсон юм.

1975 онд, Баожи-Чэндү чиглэлийн төмөр замаар зорчих бүх галт тэргийг цахилгаан хөдөлгүүрт зүтгүүртэй болгосноор Хятад улсын төмөр замын хөгжлийн хурдыг түргэтгэсэн билээ.

Их уншсан

холбоотой мэдээ