​Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн баярын цэнгүүн болов

2019-09-20 10:52:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ, МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн баярын цэнгүүн 9-р сарын 19-нд Улаанбаатар хотын “Чингис хаан” зочид буудалд болов. Тус арга хэмжээний зохион байгуулагчаар МУ дахь “Жүнхуа” Бизнесийн Ерөнхий Холбоо, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ ажиллаж, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны дипломат албаны хүмүүс, МУ дахь “Жүнхуа” Бизнесийн Ерөнхий Холбооны тэргүүн Ян Шяочи, МУ-ын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт зэрэг Хятад, Монгол хоёр орны хүндэт зочид, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, МУ дахь Хятадын цагаач иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид 300 гаруй хүн оролцжээ.

Баярын цэнгүүн Хятад, Монгол хоёр орны сүр жавхлант төрийн дууллын дунд ёслол төгөлдөр эхэллээ.

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин баярын цэнгүүнийг нээж хэлсэн үгэндээ: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой мөдхөн болох гэж байна. 70 жилийн турш, ХКН-ын удирдлага дор, Хятадын ард түмэн эв санаа нэгтэй урагшлан дэвшиж, дэлхий нийтийн анхаарлыг татсан асар их амжилтад хүрлээ. Намын 18-р их хурлаас хойш, ерөнхий нарийн бичгийн дарга нөхөр Ши Жиньпинээр төв болгосон Намын Төв Хороо бүх Хятадын ард түмнийг удирдан дайчилж, нам ба улс орны үйлс тасралтгүй түүхэн ахиц дэвшил гаргасан юм гэжээ.

2014 онд Ши Жиньпин дарга МУ-д амжилттай айлчилж, хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоож, Хятад, Монголын олон салбарын харилцаа, хамтын ажиллагаа хурдтай хөгжих замд орсон билээ. Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны үндэс суурь юм. Хятад улсын эдийн засгийн хөгжлийн “хурдны галт тэргэн”-д Монгол улс суухыг Хятад улс сайшааж, МУ-ын хөгжилд үргэлжлэн идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. Олон жилийн турш, Хятад улс МУ-ын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч гол чухал орны байр сууриа хадгалсаар ирсэн. Ялангуяа “Бүс ба зам” санаачилга, МУ-ын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн стратегийн уялдаа холбоо гүнзгийрэхийн хирээр, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, баялаг үр дүнд хүрч, МУ-ын ард иргэдэд бодит үр ашиг хүртээсээр байна гэж тэрээр илэрхийллээ.

МУ дахь “Жүнхуа” Бизнесийн Ерөнхий Холбооны тэргүүн Ян Шяочи: Өнөөдөр Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхэн энд хуран цуглаж, эх орныхоо 70 жилийн ойн баярыг ёслон тэмдэглэж байна. Хятад, Монгол хоёр орны харилцааны эрүүл саруул, тогтвортой хөгжил МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дорвитой баталгаа болж байна. МУ дахь “Жүнхуа” Бизнесийн Ерөнхий Холбоо МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй хамтдаа МУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжил, Хятад, Монголын найрамдалд үргэлжлэн хувь нэмрээ оруулна гэжээ.

МУ-ын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт МУ-ын үйлдвэр, худалдааны салбарынхныг төлөөлөн, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэж, Хятад бол МУ-ын найрсаг хөрш, Хятад улстай найрамдалт харилцаа хөгжүүлэх нь МУ-ын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаа хурдтай хөгжин, Хятадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж МУ-д хөрөнгө оруулан бизнес эрхэлж, хоёр орны аж ахуйн нэгж хүч нэгдэн хамтран ажиллаж, МУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ хүч сэлбэсээр байна. Энэ онд мөн Монгол, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. МУ-ын үйлдвэр, худалдааны салбарынхан энэ боломжийг ашиглан, Хятадын талтай ажил хэрэгч хамтын ажиллагаа идэвхтэй өрнүүлж, хоёр орны ард иргэдэд үр ашиг хүртээхэд бэлэн байна гэж тэмдэглэлээ.

Баярын цэнгүүнд, уран бүтээлчид урлагийн тоглолт хийж, үндэсний баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.


/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ