​"Хятад улс миний нүдээр” сэдэвт МУ-ын дунд сургуулийн сурагчдын хятад хэлний уран илтгэлийн тэмцээний эцсийн шатны шалгаруулалт боллоо

2019-09-22 15:30:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсаны 70 жил, Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярт зориулсан "Хятад улс миний нүдээр” сэдэвт МУ-ын дунд сургуулийн сурагчдын хятад хэлний уран илтгэлийн тэмцээний эцсийн шатны шалгаруулалт 9 дүгээр сарын 21-ний орой МУ-ын нийслэл Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудалд боллоо. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, гүйцэтгэгчээр Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, МУИС-ийн Күнзийн институт тус тус ажиллажээ.


Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин зөвлөх Ян Чиндүн, Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй, МУИС-ийн Күнзийн институтийн Хятадын талын захирал Жү Жюньли, МУ дахь “Жүнхуа” Бизнесийн Ерөнхий Холбооны дарга Ян Шяочи, МУ дахь Хятад Цагаачдын Нийгэмлэгийн дарга Бай Шуанжань, тухайн орон нутгийн иргэд, дунд сургуулийн багш нар, сурагчдын эцэг эхчүүл, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, МУ дахь Хятадын харьяат, цагаач иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн сэтгүүлчид зэрэг 1000 гаруй хүн оролцон, тэмцээнийг үзэж сонирхлоо.


Элчин сайд Шин Хаймин юуны өмнө "Хятад улс миний нүдээр” сэдэвт МУ-ын дунд сургуулийн сурагчдын хятад хэлний уран илтгэлийн энэ тэмцээн амжилттай болсонд баяр хүргэв. Тэрээр: Удахгүй БНХАУ байгуулагдсаны 70 жидийн ойн баяр болох гэж байна. 70 жилийн турш, ХКН-ын удирдлага дор, Хятадын ажилч хөдөлмөрч, оюун ухаалаг ард түмэн сэтгэл санаа нэгтэйгээр чармайн ажиллаж, олон зүйлийн бэрх бартааг даван туулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан аугаа их ололт амжилтад хүрсэн юм. Хятад улс өндийн боссоноосоо баян хүчирхэг болтол дэлхийн төв рүү аажмаар урагшилж, ДНБ-ний хэмжээгээрээ дэлхийд 2 дугаар байранд орж, олон улс дахь нэр нөлөө нь ил тод дээшилсэн байна. Эдүгээ, нөхөр Ши Жиньпинээр цөм болгосон Намын Төв Хорооны удирдлага дор, Хятадын үндэстнүүдийн ард түмэн Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт-“Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэхийн төлөө сэтгэл санаа, эрч хүчээ нэгтгэн шаргуу ажиллаж, Хятад улсын алс ирээдүй гэгээн саруул байна гэж тэмдэглэжээ.

Энэ онд мөн Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. 70 жилийн турш, Хятад, Монгол хоёр орны ард түмэн мөр зэрэгцэн урагш дэвшиж, гүн зузаан найрамдал нөхөрлөл тогтоосон билээ. 2014 онд Ши Жиньпин дарга МУ-д амжилттай айлчилж, хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоож, Хятад, Монголын олон салбарын харилцаа, хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээсэн юм. Одоо, “Бүс ба зам” санаачилга болон МУ-ын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн холболт тасралтгүй гүнзгийрч бодит ажилд хэрэгжин, хоёр ард түмний найрсаг сэтгэлгээ улмаар нэмэгдэн зузаарсаар байгааг Элчин сайд Шин Хаймин онцлоод, хятад хэлний уран илтгэлийн иймэрхүү тэмцээн зэрэг арга хэмжээг цаашид олон удаа сайтар зохион явуулж, Хятад, Монголын ард иргэдийн сэтгэл санааны холбоотой байхад улам их хувь нэмэр оруулахыг хүсэв.

Элчин сайд Шин Хаймин: Хүмүүнлэгийн салбарын харилцаа нь Хятад, Монголын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг, үг хэл нь хоёр орны соёлын хөгжлийн гүүр юм. Өнөөдөр МУ-ын залуучууд багачуудын уянга сэтгэл бялхам уран илтгэл, урсам сайхан хятад хэлний яриаг сонсож, залуу насны цог жавхааг хараад, би маш их сэтгэл өндөр байна хэмээн тэмдэглэж, Хятад, Монголын найрамдлын ирээдүйн хүсэл найдлага та бүхэнд байна. Та бүхэн хятад хэлийг үргэлжлэн чармайн сурч, дадлагажин боловсорч, ирээдүйд Хятад, Монгол хоёр орны харилцаанд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаагаа МУ-ын сурагчдад хандан илэрхийллээ.


"Хятад улс миний нүдээр” сэдэвт МУ-ын дунд сургуулийн сурагчдын хятад хэлний уран илтгэлийн тэмцээн 9 дүгээр сарын 14-нээс эхэлснээс хойш, МУ-ын 15 дунд сургуулийн 10 мянга шахам сурагч идэвхтэй оролцсон бөгөөд 21-ний орой болсон эцсийн шатны шалгаруулалтад өнгөрсөн удаагийн урьдчилсан тэмцээнээс тунаж үлдсэн 30 сурагч оролцов. Эцсийн шатны шалгаруулалт хөөр хөгжөөнтэй явагдаж, оролцогчид шалгаруулалтын хуваарийн дагуу тайзнаа гарч, өөр өөрийн бэлтгэсэн уран илтгэлээрээ найрсаг хөрш БНХАУ байгуулагдсаны 70 насны ойн баярт сайн сайхны ерөөл дэвшүүлж, уул усаараа хаяа даран оршдог Хятад, Монгол хоёр орны найрамдал нөхөрлөлийг магтан дуулж, хятад хэл сурах гэсэн халуун сэтгэлгээ, Хятад, Монголын харилцааны сайн сайхан ирээдүйг зөгнөсөн хүсэл эрмэлзлээ илэрхийлжээ.


Шалгаруулалтын төгсгөлд, Элчин сайд Шин Хаймин зэрэг хүндэт зочид шагналт байранд шалгарсан сурагчдад шагнал гардуулав. Үүнд “Хишиг” дунд сургуулийн сурагч Ч.Номин-Эрдэнэ 1 дүгээр шагнал хүртэж, МУ-ын дунд сургуулийн сурагчдыг төлөөлөн Бээжин хот орж “Хятад хэлний гүүр” олон улсын дунд сургуулийн сурагчдын их тэмцээнд оролцох эрхийг авчээ. Бусад оролцогчид 2, 3 дугаар болон шилдэг байранд тус тус шалгаран шагнал хүртсэн байна. сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ