Цаасан хэвлэлийн үзэсгэлэн нээгдэв

2019-09-23 15:57:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойд зориулж, 9-р сарын 23-нд, ХКН-ын төв хорооны Ухуулах хэлтсийн Хэвлэн нийтлэх товчооноос удирдаж, Хятадын цаасан хэвлэлийн музей, Хятадын хэвлэх үйлдвэрийн технологийн нийгэмлэгээс голлон эрхэлсэн "Цаасан хэвлэлийн 70 жилийн амжилтын үзэсгэлэн" Хятадын цаасан хэвлэлийн музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 10-р сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд Үүсгэн байгуулсан ба эрэлхийлсэн нь, Өөрчлөлт ба нээлт, Хөгжил дэвшил, Уялдаа шинэчлэл зэрэг дөрвөн хэсгээс бүрджээ. Нийт 80 гаруй баримт бичиг, тасалбар, ном бичиг, сонин сэтгүүл зэрэг ховор нандин зүйлсийг нээн үзүүлж, "Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" номын бүх гадаад хэлний хэвлэлийн үзэсгэлэн, Хятадын засгийн газрын шагналын үзэсгэлэн гаргаж байна.

ХКН-ын төв хорооны Ухуулах хэлтсийн Хэвлэн нийтлэх товчооны дарга Лю Шяокай нээлтийн ёслолд үг хэлж, энэ удаагийн үзэсгэлэнгийн чухал ач холбогдлыг бүрэн нотолжээ. Тэрээр: Энэ нь цаасан хэвлэлийн салбараас БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан бэлэг төдийгүй цаасан хэвлэлийн салбар "анхны зорилгоо марталгүй, эрхэм үүргээ бат санах" гол сэдвийн сургалтыг гүнзгий хэрэгжүүлж буйг бүрэн харууллаа. 70 жилийн турш, нам, засгийн газар хэвлэлийн салбарын хөгжлийг ихэд чухалчилсаар ирсэн юм. Тогтолцооны өөрчлөлт, технологийн шинэчлэл, уялдаатай хөгжил, гадаадад нээлттэй байх зэрэг чухал бодлогоор дамжин бүх салбарын бүтээлч чанарыг хөгжүүлж, үсрэнгүй хөгжин, олны анхаарал татсан амжилт гаргасан юм. БНХАУ байгуулагдаад 70 жилийн ойтойгоо золгож, хэвлэлийн салбар гарааны шинэ цэгээс шинэ өөрчлөлт, чансаатай хөгжлийг ахиулах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ