Хятад улсын ирээдүйг улам сайхан болгоно

2019-09-24 14:48:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Их Британий Кембрижийн их сургуулийн номын сангийн эрхлэгч Чарльз Эйлмер бол Хятад, Англи хоёр орон харилцан оюутан солилцсоны дараа Англи улсаас Хятадад ирж суралцсан анхны бүлэг оюутны нэг юм. Тэрээр Бээжингийн Их Сургуульд 3 жил суралцаж, өөрчлөлт нээлтийн бодлого, БНХАУ байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг нүдээр үзсэн хүн юм. Тэрээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой болох гэж буй энэ үеэр Их Британийн ерөнхий сайд асан Чөрчиллийн хэлсэн "Энэ бол төгсгөл биш, төгсгөлийн эхлэл биш, зөвхөн хөшиг нээгдэж буй хэрэг юм” гэсэн үгээр 70 жилийн хөгжлийн түүх Хятад улсын ирээдүйг улам сайхан болгонохэмээн дүрсэлжээ.

65 нас хүрч бий профессор Эйлмер Хятад судлаач бөгөөд 11 наснаасаа хятад хэл, уран бичлэг сурчээ. Тэрээр Кембрижийн их сургуулийг хятад хэлний мэргэжлээр төгсөөд Хятад, Их Британи хоёр орны оюутан солилцох анхны төсөлд хамрагдаж 1977 онд Бээжингийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Эйлмер тэр үеэс Ай Чаоши гэсэн хятад нэртэй болжээ.

Бээжингийн Их Сургуульд суралцсан 3 жилийнхээ тухай тэрээр:Тэр бол Хятадын өөрчлөлт шинэчлэлийн чухал цаг үе байсан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:"Намайг Бээжингийн Их Сургуульд суралцаж байхад 1979 онд БНХАУбайгуулагдсаны 30 жилийн ой болсон. Түүнээс хойш нэг л мэдэхэд 40 жил өнгөрчээ.Энэ 40жилд Хятад улс маш их өөрчлөгдөж хөгжлөө. Урьд байгаагүй ололт амжилт гарлаа. 30 жилийн ойгтэмдэглэж байхад Хятадын өөрчлөлт шинэчлэл дөнгөж эхэлж байсан юм.”

Бээжингийн Их Сургуульд суралцаж байхдаа өдөр бүр сургуулийн номын санд очиж, маш их ном уншдаг байлаа. Сурч байсан мэргэжилминь эртний үсэг бичиг учраас би ясан бичиг сонирхдог болсон юм. Тэр үеэс би ясан бичиг тайлж уншсан анхны Англи хүн болсон. Одоо ч гэсэн ясан бичиг тайлж уншсан Англи хүн тун цөөн бий гэж Эйлмер ярьж байлаа.

Тэрээр Бээжингийн Их Сургуулийгтөгсөөд нутаг буцаж, Кембрижийн их сургуульд ажилд оржээ. Учир ньтус сургуулийн номын сангийн хятад хэлний салбарт дэлхийн хамгийн бүрэн бүтэн ясан бичиг хадгалагдаж байсан юм.Эйлмер тэнд40 жил ажилласан байна. Тэрээр: Өнгөрсөн 40 жилээ эргэн харахад асар их өөрчлөлт гарсан байна гэжээ.

"Хятад улсад бодит өөрчлөлт гарч байна. Далаад оны эцсээр Бээжингийн Их Сургуульд суралцаж байхад цэлмэг өдөр цонхоор баруун тийш харахад Үнэрт уул, түүний ар түшиг болсон Ши Шань уулын үзэмж маш сайхан байлаа. Одоо дахин харахад олон арвин давхар байшин сүндэрлэж байна. Би зурагтаар Бээжин хотыг үзээд танихгүй болсон байна билээ.”

Түүний бодлоор, Хятадад маш их өөрчлөлт гарч байгаа боловч хятад хүмүүсийн шаргуу тэмцэх үзэл санаа өчүүхэн ч өөрчлөгдсөнгүй. Энэүзэл санаа өөрчлөгдөөгүй, хүмүүсийн сэтгэлийн гүнд улам бэхжиж, дэлхийн олон оронд гүнзгий нөлөөлж байна. Одоо Хятад улс дэлхийд улам чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд миний бодлоор Хятад улсын бүх дэлхийдхүлээж буйүүрэг хариуцлага аль эртнээс тодорсон юм. Мао Зэдүн дарга: "Хятадын ард түмэн хүн төрөлхтний хөгжилд асар их хувь нэмэр оруулна” гэж хэлсэн. Одоо энэ үг улам бодитой болж байна гэжээ.

БНХАУ байгуулагдсанаас хойших70 жилийн хөгжлийн түүх, хэтийн төлөвийн тухай тэрээр Их Британийн ерөнхий сайд асан Чөрчиллийн хэлсэн үгээс эш татаж: 70 жилийн хөгжлийн түүх БНХАУ-ын ирээдүйг улам сайхан болгоно гэжээ.

"Их Британийн ерөнхий сайд асан Черчиллийн хэлсэнчлэн "Энэ бол төгсгөл биш, төгсгөлийн эхлэл биш, зөвхөн хөшиг нээгдэж буй хэрэг юм” гэсэн үгээр Хятад улсын ирээдүйг дүрслэх нь илүү бодитой юм"

Эйлмер одоо номын сандаа номын нэрээр хайлт хийж уншиж болох Хятад цуврал номын нэрсийг бүртгэж, Хятад хэлнийсалбарын номын санг дижиталжуулах төслийгудирдаж байгаа юм.

Их уншсан

холбоотой мэдээ