70 жилийн аугаа амжилтыг сайшаав

2019-09-24 16:29:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд Пакистаны ерөнхийлөгч Ариф Алви Хятадын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа: БНХАУ байгуулагдсан 70 жилийн турш гайхалтай амжилтад хүрч, Хятадын удирдагчийн дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачлага, Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын бодлого Пакистан болон зам дагуу орнуудад асар их ашиг хүртээсэн гэжээ.

Тэрээр: Би Хятадад олонтаа айлчилж, өнгөрсөн 70 жилийн турших БНХАУ-ын хөгжил өөрчлөлтийг нүдээр үзсэн юм. Хятад улс зөвхөн өөрийн онцлогтой социализмын замаар замнаж, гадаад хөрөнгө, чадварлаг боловсон хүчнийг ашиглан, олон салбарт өндөр үр ашигтай ажилласнаар, ердөө 70 жилд олон салбартаа аугаа их амжилтад хүрсэн юм гэжээ.

Тэрээр: "Хятадын хүн ам олон, гэвч энэ нь дэлхийд дарамт болоогүй. Харин Хятад улс иргэддээ маш их үр ашиг хүртээсэн. Бид үүнийг сайшаах ёстой юм. Хятадын засаг захиргааны удирдлагын систем бүрэн төгс, засгийн газрын үр ашиг өндөр, хүнд суртал, илүү дутуу зүйл үгүй, засгийн газрын шийдвэр саадгүй хэрэгждэг. Хятад улс чадварлаг боловсон хүчин бэлдэхийг ихэд чухалчилж, гадаадад сурсан оюутнаа эх орондоо авчран ашиглаж чаддаг. Мөн Хятад улс батлан хамгаалах, сансар судлал, тэнгисийн арми зэрэг салбарт маш их дэвшил гаргасан юм" гэжээ.

Ариф Алви хэлэхдээ: Хятад улс өөрчлөлт, нээлтийн ачаар шинжлэх ухаан, технологио хурдтай хөгжүүлж ирлээ. Барууны орнуудаас суралцаж байсан бол одоо Барууны орнуудыг гүйцэж түрүүлж байна гэжээ. Тэрээр: "Хятадуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн сайн, хямд, их хэмжээтэй байдаг. Дэлхий нийт Хятадаас суралцах ёстой гэж би бодож байна. Үнэндээ Пакистан улс Хятадаас суралцсаны үр дүнд аажмаар сайжирч байна. Хятад улс дэлхий нийтэд энх тайван замаар замнаж буйгаа харууллаа. Хятадын онцлогтой социализмын замаар хүчирхэгжиж, ард түмэнд үр ашгаа өгч, ядуурлыг бууруулсаар байгаа нь хүмүүст гүн сэтгэл төрүүлж байна" гэжээ.

Ариф Алви Пакистан, Хятадын гүн зузаан найрамдалт харилцааны талаар онцолж, хоёр орны харилцаа ийнхүү найрсаг байгаа нь харилцан ашигтай, харилцан хүндэтгэсний үндсэн дээр байгуулагдсан, мөн бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт баримтлах зарчим ижил байгаад оршино гэжээ.

"Пакистан, Хятадын найрамдал бол онцгой юм. Пакистан бол Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны орны нэг. Пакистан улс Пакистан, Хятадын найрамдлаар бахархдаг. Ши Жиньпин зэрэг Хятад улсын удирдагчид Пакистанд айлчлахад бид их баярладаг. Бид Пакистан, Хятадын найрамдал уулаас өндөр гэж хэлдэг. Манай хоёр орон олон улсын бүх үйл хэрэгт адилхан байр суурьтай байдаг. Энэ адилхан байр суурь Пакистан, Хятадын найрамдлын үндэс, мөн улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчим дээр суурилсан байдаг юм."

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй энэ үед тэрээр Хятадын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

"Миний бие Пакистаны засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс хятад найзууддаа баярын мэнд хүргэе. Бид урьд найрсаг харилцаж ирсэн, цаашид Хятад, Пакистаны найрамдал урт удаан хугацаанд хөгжин бадрах болтугай."

Их уншсан

холбоотой мэдээ