Олон улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж буйг өндрөөр үнэлэв

2019-09-24 16:44:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эрхэм сонсогчид оо, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа дэлхийн өнцөг булан бүрд амжилттай өрнөж байна. Саяхан Нью-Йорк хотноо НҮБ-д суугаа улс орнуудын байнгын төлөөлөгчид БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан баяр хүргэсэн байна. Төлөөлөгчид Хятад улсын хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлж, Хятадын олон улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн хөгжил дэвшилд эерэг хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлжээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ХТРТ-ээс НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд суугаа сэтгүүлч Цянь Шаньминий ирүүлсэн мэдээллийг хүлээн авч сонсоно уу.
9-р сард Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр маш их арга хэмжээтэй байлаа. Жил бүр чуулдаг НҮБ-ын Ерөнхий ассемблей энд болж байна. 9-р сарын 20-нд Нью-Йорк хотноо БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчид БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан хүлээн авалт зохиожээ. АНУ, ОХУ, Их Британи, Франц, Пакистан, Казахстан, Индонез, Египет зэрэг улс орноос НҮБ-д суугаа элчин сайд, төлөөлөгчид Ерөнхий ассемблейн хэлэлцэх хэрэгт оролцон завгүй байтлаа цаг зав гаргаж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцон, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэсэн байна.


ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч, элчин сайд Василий Небензия: Хятад улс сүүлийн хэдэнарван жилд хөгжлийн асарих ололт амжилт гаргаж, одоо дэлхийн томоохон эдийн засгийн цогцын нэг болж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж байна. 2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад, Орос хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Олон жилийн турш, Хятад, Орос хоёр талын харилцаа өндөр түвшинд хөгжиж, олон салбарын үр дүнтэй хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлсэн нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг эрчхүчээр сэлбэсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

Юуны өмнө БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэе. Одоогийн байдлаар, Орос, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эрчтэй хөгжиж байна. Хятадтай тогтоосон харилцаагаа Оросын талдипломат харилцааны тэргүүлэх чиглэл болгодог юм. Орос, Хятадын харилцаа харилцан хүндэтгэсэн, харилцан итгэлцсэнүндсэн дээр байгуулагдсан учраас өнөөгийн тогтворгүй дэлхий ертөнцөд тогтворжуулагч хүчин болж байна. Орос, Хятад “НҮБ-ын дүрэм”-ийн зорилго, зарчмуудыг хамтдаа хамгаалж, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг хамтран хамгаална. Мөн Орос, Хятад хоёр орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, ШХАБ, АПЕК зэрэг олон улсын олон талт хүрээнд хамтран ажиллаж, олон улсын дэг журмын олон талт байдлын үндэс суурийг цаашид бэхжүүлэх болно гэжээ.

Казахстан улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч, элчин сайд Кайрат Умаров: БНХАУ байгуулагдсанаасхойших70 жилийн турш, Хятад улс эрчтэй хөгжиж, олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улс өөрийгөө хөгжүүлсэн төдийгүй эдийн засгийн хөгжлийн ололт амжилтаа дэлхий нийттэй хуваалцаж байна. Хятадын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга зам дагуу улс орнуудад хөгжил, дэвшил авчирсан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Хятад улсын дарга Ши Жиньпин 2013 онд Казахстанд хийсэн төрийн айлчлалын үеэр анх удаа "Бүс ба зам "санаачилгыг дэвшүүлсэн нь бидний хувьд нэр төрийн баяртай үйл явдал юм. Одоогийн байдлаар," Бүс ба зам" санаачилга дэлхийн олон оронд үр өгөөжөө өгч байна. Казахстан "Бүс ба зам" санаачилгад идэвхтэй оролцож байгаа бөгөөд холбогдох бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хөгжүүлж байна. Үүнээс гадна Казахстан, Хятад улстай тээвэр, хил дамжин өнгөрөх чадавхыг өргөжүүлэх зэрэг олон салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтаар хүч тавин хамтран ажиллаж байна. Энэ санаачилга зам дагуу улс орнуудад хөгжил дэвшил авчирсан. Энэ санаачлага машчухал ач холбогдолтой гэж Казахстан улс үзэж байна гэжээ.

Египет улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч, элчин сайд Мохамед Фатхи Ахмед Эдриес: Хятад улс эдийн засгийн хөгжлийн үр шимээ бусад орнуудтай хуваалцаад зогсоогүй олон амжилттай туршлагаа хуваалцаж байна. "Бүс ба зам" санаачилга хүмүүст хамгийн тод жишээ болсон юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Хятад улсын амжилттай туршлага хөгжиж буй орон хэрхэн хөгжих, хэрхэн дэвшил гаргах, ядуурлыг хэрхэн арилгах, олон улсын олон талт үзлийн үйл явцад хэрхэн оролцохыг олж харах боломж олголоо. Египит улс "Бүс ба зам" санаачилгад идэвхтэй оролцож байна. Египетийн Суэцийн сувагбол тэнгисийн чухал гарц юм. Хятад улсын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга олон улсын худалдааны хөгжлийг дэмжиж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэн, дэлхийн хамтын хөгжлийг ахиулахад маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

Пакистанаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч, элчин сайд Малееха Лоди: Хятад улсын дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилга бүс нутаг, дэлхий дахинд чухал ач холбогдолтой. Пакистан “Бүс ба зам” санаачилгад идэвхтэй оролцож байна. Үүний зэрэгцээ, бүс нутгийн чухал хөрш, үүрд хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны түнш болохын хувьд Пакистан, Хятад олон жилийн турш, олон улсын энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулсаар ирсэн юм гэжээ.
"Бүс ба Зам” санаачилгаХХI зууны хамгийн агуу санаачилга бөгөөд Ази тивд төдийгүй дэлхий дахинд ач тустай юм. Пакистан улс “Бүс ба зам” санаачилгад оролцож байгаадаа баяртай байна. Хятад, Пакистаны эдийн засгийн хонгил "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд хэрэгжиж буй томоохон төсөл юм. БНХАУ-ын үндэсний баярын 70 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. 70 жилийн хугацаанд Пакистан, Хятад маш хүчтэй стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон билээ. Пакистан, Хятад хоёр орны найрсаг харилцааны дараагийн 70 жилийг бид хүсэн хүлээж байна. Пакистан, Хятадын найрамдал хэзээ ч хувирахгүй гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Индонез улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч, элчин сайд Диан Триансях Джани хэлэхдээ: Хятад улс НҮБ зэрэг олон улсын олон талт үзлийн индэрт идэвхтэй үүрэг гүйцэтгэж, олон улсын хамтын нийгэмлэгийн олон талт үзлийг хамгаалах хүчин зүтгэлийг дэмжсээр ирсэн юм. Олон жилийн турш, Индонез, Хятад хоёр улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, ДХБ-тай сайн сайхан хамтын ажиллагааны харилцаатай байсаар ирлээ. Ирээдүйд Хятад, Индонези хоёр тал олон талт салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, дэлхийн шинжтэй үйл хэрэгт хамтдаа илүү чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ