​Хятадын Үндэсний баярын парадын тухай танилцуулав

2019-09-25 16:43:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хэвлэлийн төвөөс сурвалжлагчийн мэдээлснээр, энэ удаагийн цэргийн парадын цар хүрээ сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд зэвсэг, тоноглол нь бүгд дотооддоо үйлдвэрлэсэн, нэлээд олон тэргүүний тоног төхөөрөмжийг анх удаа дэлгэн харуулах гэж байна. Энэ жилийн Хятадын Үндэсний баярын цэргийн парад нь хүчирхэг армийн бүрэн хэмжээний шинэчлэлийн амжилтыг тусгаж, Хятад улсын үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах Хятадын армийн тууштай шийдвэрийг харуулах юм.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн жагсаал 10-р сарын 1-нд Бээжин хотод болно. Хятадын үндэсний баярын өмнөхөн Цэргийн парадын удирдлагын газрын орлогч дарга, Цэргийн төв зөвлөлийн нэгдсэн штабын орлогч дарга Цай Жижюнь гадаад дотоодын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Цэргийн парад хоёр үе шатаар 80 минут орчим үргэлжилж, сүүлийн жилүүдийн хамгийн өргөн хүрээтэй жагсаал болно гэжээ. "Парадын үеэр цэргүүд Чан-Анийн өргөн чөлөөнд жагсаж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин парадыг хүлээж авна. Парадын бие бүрэлдэхүүн далбааны баг, явган цэргийн баг, зэвсэг тоноглолын баг, агаарын цэргүүд Тяньаньмэнийн талбайгаар өнгөрнө. Энэ удаагийн парадад 59 баг, цэргийн нэгдсэн хамтлагийн нийт 15 мянган хүн оролцож, 160 гаруй нисэх онгоц, 580 зэвсэг тоноглолыг үзүүлэх гэж байгаа нь сүүлийн хэдэн жилийн хамгийн том үзүүлэлт юм. "

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх энэ удаагийн парад Хятад улс шинэ эринд орсноос хойших анхны үндэсний баярын парад бөгөөд үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах Хятадын армийн тууштай шийдвэрийг харуулах зорилготой юм. Цай Жижюнь хэлэхдээ: Энэ удаагийн цэргийн парад олон шинэ зүйл, өвөрмөц онцлогтой бөгөөд нэлээд олон цэрэг анх удаа оролцож, шинэ хэлбэрийн зэвсэг тоноглолыг ч анх удаа үзүүлэх юм гэжээ. "Шинэчлэлийн дагуу байгуулагдсан Хятадын өвөрмөц онцлог бүхий орчин үеийн цэргийн хүчний тогтолцоог бүрдүүлэн явган парадын багийг зохион байгуулсан юм. Үүний дийлэнхийг анх удаа танилцуулна. Зүрхэд болсон парад, тэнгис дэх тусгай парадын дараа анх удаа шинэ хэлбэрийн зэвсэг тоноглолоо өргөн хэмжээнд харуулах гэж байна. Парадыг командлагч даргалж, хоёр удирдагч парадыг зохион байгуулан оролцох бөгөөд хүний тоогоор урьдынхаас илүү, дээд удирдагч хамгаас илүү оролцсон жагсаал болох юм. Явган жагсаалд энхийг сахиулагчид оролцох бөгөөд энхийг сахиулах армиас томилон оролцуулж, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах Хятад улсын цэргийн хүчний шийдвэр зоригийг харуулах юм. "

Цай Жижюнь: Одоогийн байдлаар, Хятадын цэрэг армид шинэчлэл хийсний дараа эв нэгдлийн эрин үед орж, янз бүрийн цэргүүд нэгдэн, хамтран дайтах хүчин чадлаа дээшлүүлж, Хятадын цэрэг армийн шинэчлэлийн хөгжлийн чиг хандлагыг харуулна. Энэ удаагийн парадаар нэгдлийг олон талаар харуулах болно гэжээ: "Цэргийн парадын командлалын талаар шинэчлэн бүрдүүлсэн хамтарсан байлдааны удирдлагын тогтолцооны дагуу парадын нэгдмэл удирдлагын хэлтсийг байгуулсан. Явган цэргийн парадад ганц төрлийн армийн багаас бусад нь холбогдох цэрэг армийн хамтарсан холимог багаас бүрдсэн. Зэвсэг тоноглолын жагсаалын хувьд хамтарсан байлдааны багийн дагуу байлдааны хэсэг, олон төрлийн цэрэг армийн хүчийг ерөнхийлөн дайчилж баг бүрдүүлсэн. Агаарын цэргийн жагсаалд мөн хамтарсан үйл ажиллагааны арга хэлбэрийг ашиглаж, байлдааны багийн талаар шинэ амжилт, шинэ ахиц гаргасан юм. ”

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ жилийн парадад 97 улс орноос Хятад улсад суугаа 188 цэргийн атташе урилга хүлээн авч, цэргийн парадыг үзэж сонирхох юм байна.Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ