​Монгол улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна

2019-09-26 10:31:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 25-нд Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатар: Монгол, Хятад хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайн үе шатандаа байна гэжээ.

Мөн өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны зохион байгуулсан БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, БНХАУ Монгол улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярын хүлээн авалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ: 2014 онд Монгол улс БНХАУ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа хурдтай хөгжиж, хоёр ард түмэн үр шимийг нь бодитоор хүртсэн юм гэжээ. Тэрээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэж, өнгөрсөн 70 жилийн хугацаанд БНХАУ асар их амжилтад хүрсэн гэжээ.

Г.Занданшатар: 70 жилийн турш БНХАУ Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг сайжруулахад тусалж дэмжин, Монгол улсад их хэмжээний буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон юм. Монголын ард түмэн үүнийг мартахгүй, өнөөдрийг хүртэл БНХАУ-ын үзүүлсэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл Монгол улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Үүнд БНХАУ-ын засгийн газар, ард түмэнд гүнээ талархлаа илэрхийлье гэжээ.

Г.Занданшатар: Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламж, гэр хорооллыг шинэчлэн байгуулах, гарц ба зам зэрэг төсөл БНХАУ-ын олгосон хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байна гэжээ.

Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ