​Ши Жиньпин Дачины ойн баярт мэндчилгээ илгээв

2019-09-26 14:54:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Дачины газрын тосны ордыг илрүүлсний 60 жилийн ойг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, намын төв хорооны нэрийн өмнөөс Дачины газрын тосны газрын ажилчид, тэтгэвэрт гарсан ахмад дайчид, тэдний гэр бүлд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин баярын захидалдаа: 60 жилийн өмнө Намын төв хороо газрын тосны хайгуулын стратегийг зүүн тийш шилжүүлэх шийдвэр гаргасны үр дүнд газрын тос, геологийн ажилчид нөр их хөдөлмөр гаргаж, Дачины газрын тосны ордыг илрүүлэн, Хятад улсын газрын тосны салбарыг хөгжүүлэх түүхийн шинэ хуудсыг нээсэн юм. 60 жилийн хугацаанд Дачины хэдэн үеийн ажилчид хичээн зүтгэж, эзгүй талд Хятадын хамгийн том газрын тосны үйлдвэрлэлийн баазыг байгуулсан билээ. Дачины газрын тосны ордны оруулсан агуу их хувь нэмэр эх орныхоо түүхэнд бичигдсэн бөгөөд Дачины тэмцлийн үзэл санаа Хятадын үндэстний аугаа их үзэл санааны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон гэжээ.

Дачины газрын тосны ордыг илрүүлсэн 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ 26-нд Хармөрөн мужийн Дачинд болж, тус арга хэмжээнд Ши Жиньпин дарга болон Төрийн зөвлөлийн илгээсэн баярын захидлыг уншиж танилцуулсан байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ