70 жилийн ойн жагсаалд 100 мянган хүн оролцоно

2019-09-26 17:43:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд, БНХАУ-ын 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хэвлэл мэдээллийн төвд хоёр дахь удаагийн сурвалжлах арга хэмжээ зохиов. Ойн арга хэмжээний Үйлчилгээний аюулгүй байдал, иргэдийн жагсаалын командлагч Жан Гэ: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн жагсаалд 100 мянган иргэн, цэцгээр чимэглэсэн 70 машин оролцоно гэжээ.

Жан Гэ: Жагсаал он цагийн дарааллаар "Улсаа байгуулсан нь", "Өөрчлөлт нээлт хийсэн нь", "Аугаа сэргэн мандалт" гэсэн гурван хэсгээс бүрдэж, Чан-Анийн өргөн чөлөөгөөр зүүнээс баруун тийш Тянь-Аньмэний талбайг дайран өнгөрч, ард иргэдтэйгээ БНХАУ байгуулагдсан, өөрчлөлт нээлт хийсэн, Хятадын онцлогтой социализмыг ахиулсан, Хятадын онцлогтой социализм шинэ эринд орсон түүхэн үйл явцыг хуваалцах юм. Үүнд XVIII их хурлаас хойших нам, улс орны түүхэн хөгжил, ололт амжилтыг харуулж, "Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх" зорилтыг харуулна гэжээ.

Тэрээр: Жагсаалд оролцох хүмүүс нийгмийн олон салбарыг хамарч, шууданч залуус, ахмадууд зэрэг иргэдийн төлөөлөл оролцон, үе үеийн хөгжмийн найруулга, уран баримал зэргийг ашиглана. Тэрэгтэй оролцогчид талбайд жагсан орж, урьдын түүх, өнгөрүүлсэн замналыг харуулна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Энэ удаагийн Үндэсний баярыг тэмдэглэх үйл ажиллагаа олон нийтийн анхаарлын төвд байна. Хонконг, Макао, Тайванийн ахан дүүс, гадаад дахь хятадын харьяатууд, гадаадад байгаа найзууд олон арга замаар, энэ үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ард иргэдийн энэ хүсэлт шаардлагыг хангахын тулд бид сайн дураараа бүртгүүлэх, байгууллага нэгжийн зөвлөмжийн дагуу, Хонконг, Макао, Тайвань, гадаадад байгаа хятадууд, гадаадын иргэд зэрэг 400 гаруй хүн энэ удаагийн үйл ажиллагаанд оролцсон" гэжээ.

Жан Гэ: Тянь-Аньмэнийн талбайд энэ жил байрлуулсан зүйлс өвөрмөц онцлогтой, хувьсгалын түүхийг улаан өнгөөр өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэдсэн “Улаан далбаатай хана” сэдэвт дэлгэцийг бүтээжээ. Талбайн зүүн, баруун талд 70 улаан дэнлүү өлгөсөн нь баярын уур амьсгалыг улам гоёмсог болгосон юм. 10-р сарын 1-нд, талбайд энх тайвны 70 мянган тагтаа нисгэж, 70 мянган бөмбөлөг хөөргөнө. Энэ жил талбайд үзэгчдийн суух түр суудал байрлуулсан тул энэ бүхнийг илүү олон хүн үзэх боломжтой гэдгийг дурдахад таатай байна гэжээ.

10-р сарын 1-нд Тянь-Аньмэний талбайд цэргийн парад, олон нийтийн жагсаалаас гадна, уран сайхны хамтарсан тоглолт зохион явуулна. Уран сайхны тоглолтын үйл ажиллагааны удирдагч хатагтай Пан Вэй: Хамтарсан уран сайхны үйл ажиллагаа гол тоглолт, үзүүлбэр тоглолт, олон нийтийн тоглолт, салютын үзүүлбэр зэрэг дөрвөн хэсгээс бүрдэнэ гэжээ.

"Гол тоглолтоор дамжуулан гол агуулгыг тодруулна. Энэ нь арга хэмжээний цөм бөгөөд онцлог, шинэ зүйл юм. Гол тоглолтыг Жиншүй гүүрийн өмнөд хэсэгт байрлах Чан-Ань гудамжинд байрлуулж, 3290 тоглогч гартаа барьсан гэрлийн дэлгэцээр зураг дүрс үзүүлж, “Улаан тугийн магтуу”, “Бид замд гарлаа”, “Хүсэл хурайлсан талбайд ” , “Эрин үеийн манлайлагч ” хэмээх дөрвөн хэсгийг бүрдүүлж, урлагийн тоглолтоор дамжуулан Хятадын үндэстнүүдийн сэргэн мандаж, чинээлэг болж, хүчирхэгжсэн агуу их хөгжил дэвшлийг харуулах юм" гэжээ.

Тус тоглолтод симфони найрал хөгжмийн 16 багаас бүрдсэн 1000 уран бүтээлч тоглолт, салют буудлагад хөгжим хавсаргаж, 1400 уран бүтээлчээс бүрдсэн найрал дууны баг үзүүлбэр үзүүлнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, ийм том хэмжээний симфони найрал хөгжмийн баг, найрал дууны баг зэрэг тоглож байгаа нь дэлхийн хэмжээнд анх удаа болох юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ