​"Шинэ эриний Хятад улс болон дэлхий дахин" цагаан ном нийтлэв

2019-09-27 17:13:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр болж буйтай холбогдуулан, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 27-нд, "Шинэ эриний Хятад улс болон дэлхий дахин" цагаан ном нийтлэв. Хятадын Суртал ухуулгын яамны дэд сайд, Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Шюй Линь хэлэхдээ, цагаан номд "Хятадын өнгөрсний хөгжил, ирээдүйн чиглэл", "Хятад улс ямар дэлхий ертөнцийг бүтээн байгуулах", "Хөгжил сайтай Хятад орон дэлхий нийттэй хэрхэн харилцах" зэрэг асуудлаар Хятадын хөгжлийн амжилт, хөгжлийн замнал, хөгжлийн чиг хандлагыг танилцуулан, Хятад улс болон дэлхий нийтийн харилцааг гүнзгий тайлбарлаж, олон улсын хамтын нийгэмлэгийн Хятадын хөгжлийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм гэжээ.

Цагаан номд, 70 жилийн турш Хятадын КН-ын удирдлагаар Хятад улс асар ихээр өөрчлөгдөж, хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүй хөгжлийн гайхамшгийг бүтээж, ялангуяа ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятад улсын хөгжил түүхэн хөгжлийн шат үед орж, түүхэн өөрчлөлт гарсан гэжээ.

Цагаан ном нь их хэмжээний статистик бүртгэл болон бодит үйл хэргээр 70 жилийн Хятад улсын хөгжлийн асар их ололт амжилт, чухал ач холбогдол, дэлхийд оруулсан хувь нэмрийг танилцуулсан байна. Цагаан номд, 70 жилд Хятад улс дэлхийтэй тогтоосон харилцааны дунд хөгжиж, дэлхийтэй уялдан, дэлхийгээс суралцаж, дэлхийд хувь нэмэр оруулсан байна. 70 жилд Хятад улс өөрийн бүтээн байгуулалтыг биелүүлэхийн зэрэгцээ, дэлхийн энх тайванд хувь нэмрээ оруулж, улс орнуудын хамтын хөгжилд хөдөлгөх хүч нэмэрлэсэн гэжээ.

Цагаан номд мөн, 70 жилд Хятад улсын хөгжил асар их амжилтад хүрсний хамгийн үндсэн шалтгаан нь ХКН-ын удирдлагаар, Хятадын ард түмэн Хятадын онцлогтой социализмын зөв хөгжлийн замналыг олж, түүнчлэн энэ замналаар хэлбэрэлтгүй замнаж ирсэнд оршино. Хятад улсын хөгжлийн замнал Хятад улсын үндсэн байдалтай нийцэх бөгөөд цаг эриний шаардлагад зохицож, эрин цагийн шаардлагад зохицон, эрин цагийн урагшлалтаар дамжин нэн гэрэл гэгээтэй хөгжлийн хэтийн төлөвтэй болж байна хэмээн онцлов.

Олон улсын хамтын нийгэмлэгээс Хятад улсын хөгжилд анхаарал хандуулж буйд холбогдуулан цагаанд номд, улс орноо хүчирхэгжүүлэх, үндэстнээ сэргээн мандуулах, ард түмнээ аз жаргалтай амьдралд хүргэх нь Хятадын ард түмний мөрөөдөл, мөн олон орнуудын ард түмний хамтын мөрөөдөл юм. Хятадын хөгжил дэлхийн хувьд боломж, харин заналхийлэл болон өрсөлдөөн биш юм. Хятад улсын хөгжил нь бусад хөгжиж буй орнуудад арга туршлага хангана, харин Хятад улс “улс хүчирхэгжвэл лавтай дээрэлхэх” замаар замнахгүй гэж тэмдэглэжээ.

“Дэлхий яасан бэ, хүн төрөлхтөн яах бэ” хэмээх эрчин цагийн асуултад хандан цагаан номд, одоогийн дэлхий зуун жилд байгаагүй том өөрчлөлтийн үед байгаа бөгөөд хүн төрөлхтөн хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаагийн зэрэгцээ мөн сорилтод тулгарч байна. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах, хамтын ажиллагаагаар хамтаар амжилтад хүрэх, хамтаар бүтээн байгуулж хамтаар хуваалцах хөгжлийн шинэ замналыг нээхийг дурдсан нь хүн төрөлхтний хөгжилд шинэ сонголтыг олгосон юм гэжээ. Цагаан номд, эв нэгдэн, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг эмхлэн байгуулж, шинэ хэлбэрийн эдийн засгийн даяаршлыг ахиулан, НҮБ-аар төв болгосон олон улсын системийг хамгаалж, соёл иргэншлийн солилцоо харилцааг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтаар бүтээн байгуулж, нэн сайн сайхан дэлхийг бүтээн байгуулахыг дэлхийн олон орнуудад хандан уриалав.

Хятад улс хөгжихийн хирээр дэлхий дахинтай хэрхэн харилцах асуудалд олон улсын хамтын нийгэмлэг анхаарлаа хандуулдаг боллоо. Цагаан номд тэмдэглэхдээ, Хятад улсын хөгжил дэлхий дахинаас салшгүй, дэлхийн энх тайван хөгжил тогтвортой байдал ч Хятад улсаас салшгүй юм. Хятад улс хэзээд дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч болно гэжээ.

Хятад улсын хөгжил өдгөө шинэ эринд орсонтой холбогдуулан цагаан номд: Шинэ эриний Хятад улс Хятадын онцлогтой социализмын замаар замнах шийдвэр зоригоо өөрчлөхгүй, бусад улс орнуудаас суралцан, хамтран ажиллаж хамт ашиг хүртэх шийдвэр зориг ч өөрчлөгдөхгүй, дэлхий нийттэй хамт урагшлах шийдвэр зориг өөрчлөгдөхгүй юм. Ирээдүйд Хятад улс улам нээлттэй багтаамжтай байр сууриар дэлхий дахинтай харилцаж, сайн чиглэлээр хамт урагшилж, Хятад улс болон дэлхий дахины хөгжил дэвшлийг дэмжинэ гэжээ.

Цагаан номын төгсгөлд: Одоогийн дэлхий ертөнцөд улс орнуудын хувь заяа аль ч үеэс илүү нягт холбоотой боллоо. Ижил зорилгын төлөө эв санаагаа нэгтгэн, боломжийг хуваалцан, өрсөлдөөн сорилтыг хамтдаа даван туулах замаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулж, улам сайхан дэлхий ертөнцийг бүтээн байгуулж, гэгээн ирээдүйдээ хүрч чадна гэжээ.

29 мянган үгтэй “Ши Эриний Хятад улс болон дэлхий дахин” цагаан ном өмнөтгөл, гол агуулга болон төгсгөл хэсгээс бүрдсэн бөгөөд Ардын хэвлэлийн газар, Гадаад хэлний ном хэвлэлийн газар Хятад, Англи, Франц, Орос, Герман, Испани, Араб, Япон зэрэг 8 хэлээр хэвлэн, Хятад улсын Шиньхуа номын дэлгүүр борлуулан тараажээ.

Их уншсан

холбоотой мэдээ