“Хятадын гайхамшиг” бол дэлхийн боломж юм

2019-09-27 17:40:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-нд, ХТРТ “ ‘Хятадын гайхамшиг’ бол дэлхийн боломж юм ” хэмээх тоймчийн өгүүлэл нийтэлжээ. Өгүүлэлд, Хятадын засгийн газар 27-нд "Шинэ эриний Хятад улс болон дэлхий дахин" цагаан ном нийтэлж, БНХАУ-ын хөгжлийн амжилт болон дэлхийн хөгжилд оруулсан чухал хүчин зүтгэлийг бодит жишээ, тоо баримтаар харуулж, Хятад улс, дэлхийн харилцааг бүх талаар системтэй танилцуулж, олон улсын нийгэмлэгийн анхаарал хандуулж байгаа асуудлуудад хариулж, Хятад улс бол дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, дэлхийн хөгжлийн төлөө хүчин зүтгэгч, олон улсын дэг журмын хамгаалагч гэдгээ тодхон зарлаж, хариуцлагатай том гүрний үнэнч сэтгэл, шийдвэр зоригийг харуулсан байна гэжээ.

Өгүүлэлд, цагаан номыг тайлбарлахад хоёр зүйл маш чухал ач холбогдолтой гэж үзсэн байна. Үүнд, Хятад улс өөрийн онцлогтоо тохирсон замаар замнасан. Нөгөө нь, “улс хүчирхэг болбол дээрэлх” нь түүхийн томьёолол биш гэж тэмдэглэсэн гэжээ.

Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж, өөрөө яаж хөгжсөн ч Хятад улс хэзээ ч давамгайлахгүй, хэзээ ч өргөжихгүй , харин сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулна гэж өгүүлэлд тэмдэглэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ