Ши Жиньпин чухал үг хэлэв

2019-09-27 18:05:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Бүх Хятадын үндэстнүүдийн эв нэгдэл ба дэвшлийг шагнан сайшаах хурал 27-нд Бээжинд болов. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал үг хэлэв. Тэрбээр, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхэд аливаа үндэстнүүд гар гараа холбон, мөр мөрөө зэрэгцүүлэн, хамтдаа хичээн зүтгэх шаардлагатай юм. Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын үзэл ойлголтоор гол болгож, намын үндэстний тухай онол, үндэстний тухай бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, хамтдаа эв нэгдэлтэй тэмцэж, хамтдаа хөгжин дэвшиж, үндэстнүүдийн эв нэгдэлтэй урагшлах үйлсийн үндэс суурь болсон ажлуудыг сайтар хэрэгжүүлж, аливаа үндэстнүүд анарын үр мэт нягт эв нэгдэлтэй байхыг ахиулж, Хятадын үндэстнүүдийн илүү уужуу багтаамжтай, илүү эв нэгдэлтэй төвлөрсөн хувь заяаны хамтын цогц болохыг урагшлуулж, хамтдаа сайн сайхан гэр орон болгон бүтээн байгуулж, хамтдаа сайн сайхан ирээдүйг цогцлоох хэрэгтэй гэв.

Хуралд эн түрүүнд бүх Хятадын үндэстнүүдийн эв нэгдэл, дэвшлийн үлгэр жишиг хамт олон болон хувь хүнийг шагнан сайшааж, 665 байгууллагын хамт олон, 812 хувь хүнд шагнал олгосон байна.

Ши Жиньпин түүний дараа хэлсэн үгэндээ, шат бүрийн намын хороо үндэстний тухай ажлыг чухал үйл хэргийн хөтөлбөрөө болгох хэрэгтэй. Үндэстний тухай суурь онолын асуудал болон чухал бодитой асуудлын судалгааг эрчимжүүлэх хэрэгтэй. Анхан шатны суурийг бэхжүүлж, нам ба захиргааны албан байгууллага, компани болон албан байгууллага, ардчиллын нам бүлэг, иргэдийн хамт олон хамтдаа үндэстний тухай ажлыг сайтар хийх хэрэгтэй. Үндэстний тухай ажлын боловсон хүчний бүтээн байгуулалтыг чухалчилж, үндэстний тухай ажлын байгууллагууд үүрэгт ажлаа нэн сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.

Их уншсан

холбоотой мэдээ