Ном залах ёслол болов

2019-09-27 21:09:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 оны есдүгээр сарын 27-нд МУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд “70 жил 70 зохиолч 70 өгүүллэг”, “Монгол улсын яруу найргийн сонгомол” хоёр номыг залах ёслол болж өнгөрлөө. Ном залах ёслолд МУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын зөвлөх, ноён Чэнь Шяочүнь, МУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хятадын Төв Радио Телевиз зэрэг байгууллага нэгжийн 120 орчим хүн оролцлоо.

МУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг ном залах ёслолыг нээж үг хэлэхдээ: 2019 он бол МУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ой болно. Хоёр орон 70 жилийн ойд зориулж 70 тодорхой ажил төлөвлөсөн бөгөөд олон ажлууд амжилттай хэрэгжиж байна. Эдгээрийн нэг нь өнөөдрийн арга хэмжээ юм. “70 жил 70 зохиолч 70 өгүүллэг”, “Монгол улсын яруу найргийн сонгомол” хоёр номоор дамжин хоёр орны соёлын солилцоо, иргэд хоорондын ойлголцол нэмэгдэж, найрсаг харилцаа улам өргөжнө гэдэгт би итгэлтэй байна гэжээ.


Ном залах ёслолд Д.Цахилгаан, Г.Батсүх, Ц.Сүхбаатар зэрэг өмнөх элчин сайд нар оролцсоноороо бас онцлог болсон юм. Тус хоёр номд Хятад, Монголын нийт таван элчин сайд гарын үсэг зурж, тэдний гарын үсэгтэй номыг Хятадын Төв Радио Телевиз, МУ-аас БНХАУ д суугаа Элчин сайдын яамны номын сан, эрхэм хүндтэй хүмүүст өргөн барьлаа.

70 жил 70 зохиолч 70 өгүүллэг” нь элчин сайд Д.Ганхуягийн санаачилгаар МУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хятадын Төв Радио Телевизтэй хамтран Хятадын орчин үеийн уран зохиолын үе үеийн төлөөлөл болох 70 зохиолчийн тус бүр нэг өгүүллэгийг монгол хэлээр орчуулж кирилл бичгээр хоёр ботиор хэвлүүлэн гаргасан ном юм. Харин “Монгол улсын яруу найргийн сонгомол” номыг Бээжингийн их сургуулийн профессор, яруу найрагч Дулаан Монгол улсын үе үеийн яруу найрагчдын төлөөлөх бүтээлийг хятад хэлнээ орчуулж гаргасан юм.

Их уншсан

холбоотой мэдээ