Гадаадын мэргэжилтэнд зориулсан хүлээн авалт боллоо

2019-09-28 10:06:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх гадаадын мэргэжилтэнд зориулсан хүлээн авалт 27-ны орой Ардын Их Хурлын Ордонд болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хань Жэн хүлээн авалтад оролцон үг хэлжээ.

Хань Жэн эн тэргүүнд Хятадын засгийн газар, Ши Жиньпин даргын нэрийн өмнөөс Хятадын өөрчлөлт нээлттэй байдал, орчин үеийн байгуулалтыг анхаарч халамжлан дэмжиж, гар бие оролцож байгаа гадаадын мэргэжилтэн, найрсаг зүтгэлтэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэн, халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

Хань Жэн: БНХАУ байгуулагдсанаас нааш, ялангуяа өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 гаруй жилийн турш, ХКН бүх улсын олон үндэстний ард түмний дайчлан чармайн ажиллаж, Хятадын онцлогтой социализмын замналыг хайн олж, босч зогсохоос баяжин чинээлэгжиж, хүчирхэг болох давшилт хийсэн юм. БНХАУ-ын 70 жилйин хөгжлийн амжилт Хятадын олон үндэстний ард түмний цуцалтгүй чармайлтын үр дүн бөгөөд гадаадын мэргэжилтнүүдийн хөдөлмөр хүчтэй салшгүй холбоотой юм. 70 жилийн турш, олон гадаадын мэргэжилтэд Хятадад ирж, Хятадын ард түмэнтэй хамтаар орчин үеийн байгуулалтыг үйл хэрэгт гар бие оролцон, чухал хувь нэмэр оруулсан юм. Хятадын ард түмэн үүнийг хэзээд мартахгүй юм гэжээ.

Хань Жэн Хятадын ажил үйлс дэлхийн ард түмний дэмжлэгийг олж, дэлхийд нээлттэй байх, харилцан суралцах үйл хэрэг болно. Мөн дэлхийн олон оронтой хамтран ажилласан үйл хэрэг болно. Хятад улс нэн ихээр нээлттэй байх багтаамжтай байх байр сууриар дэлхийн олон орны ард түмнээс суралцан, нэн идэвхтэй, нэн нээлттэй, нэн үр ашигтайгаар чадварлаг боловсон хүчин зээлдэн оруулах бодлого хэрэгжүүлэх болно. Гадаадын нэн олон мэргэжилтэд Хятадад ирж аж ахуйн нэгж эрхлэн, Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтад оролцохыг сайшааж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулж, дэлхийн энх тайван хөгжил, хүн төрөлхтний дэвшлийн үйл хэрэгт нэн их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Хятадад урт хугацаагаар ажиллаж байгаа гадаадын хэрэгжилтэд, Хятадад ажиллаж байгаа гадаад мэргэжилтэд тэдний гэр бүлийн хүмүүс зэрэг 1800 гаруй хүн хүлээн авалтад оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ